ШУУД: Ээлжит сонгуулийг хойшлуулахаас өөр гарц байхгүй
4-6

УИХ-ын хаврын чуулган нээлтээ цахимаар хийлээ. Хаврын чуулганыг УИХ-ын дарга Г.Занданшатар нээж, Ерөнхийлөгч Х.Баттулга оролцон үг хэллээ. Ийнхүү хаврын чуулганы нээлтийн ажиллагаа өндөрлөв. 

 

Х.Баттулга: Б.Батзоригийн адил иргэний болон улс төрийн зориг гарган шалгуулахыг бусад гишүүдэд хэлье

 

 

12:40 цаг: 

УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийж байна. Нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцон үг хэлж байна. Тэрбээр:

 

-Коронавирусийн халдвар дэлхийн сая хүний аминд хүрлээ. Ерөнхийлөгчийн хувиар төрөөс хямралыг эрсдэл багатай цогц арга хэмжээг төлөвлөхийг уриалсан. Бусад улс орнуудын захиалсан эм, хувийн хамгаалах хэрэгслийг замаас нь булаан авах үйлдэл давтагдаж байна. Бодит байдлыг үнэлж чаддаг улс гүрнүүд цар тахлыг давагдашгүй хүчин зүйл бус дайны байдалд авчирлаа гэж эдийн засгийн төлөвлөгөөгөө гаргаж эхэллээ. Монголчууд бидэнд эрсдэл багатай даван туулах хүн хүч, баялгийн нөөц байгааг хэлэх хэрэгтэй. 

 

Хямрал хаалга тогшиж байхад улс төрийн намууд том том амлалт өгч байна. Бидэнд бодит хөтөлбөрт нэн шаардлагатай байна. 

1.Яаралтайгаар улсын төсөвт тодотгол хийж, хямралыг даван туулах арга хэмжээг авах. Төсөвт тодолтгол хийхээс татгалзах ямар ч боломж сэтгэлзүйн болон хуульзүйн хувьд байхгүй. 

2.УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулахаас өөр гарц алга. Сонгуулийн сурталчилгаа хийхэд иргэд олноор цуглах нь дамжиггүй. Энэ нь арай гэж хянаж байгаа тахлын халдварыг хяналтаас алдана. Сонгууль хойшилбол дарангуйлал тогтох нь гэх сүржин тайлбар үзүүлж байгаа хүмүүст хууль эрхзүйгээ уншихыг шаардаж байна. 

 

Хууль бус захирамж гаргасан хэргээр гишүүн Б.Батзориг шалгагдаж байгаа. Тэрбээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх саналыг хожимдсон ч гэсэн гаргажээ. 

УИХ-ын гишүүн Б.Батзоригийн жишгээр иргэний болон улс төрийн зориг гарган шалгуулж, шударга ёс тогтоохыг энд сууж байгаа олон гишүүдэд хэлье. 

 

 

Г.Занданшатар: Улсаа хөгжүүлэх эв санааны нэгдлийг уриалж байна

 

12:20 цаг: 

 

УИХ-ын хаврын чуулганыг нээж, УИХ-ын дарга хэлсэн үгэндээ:

 

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт тавдугаар сарын 25-нд мөрдөгдөж эхэлнэ. Энэ нь цаг хугацааны сайныг тооцсоноос гадна сонгуулийн дараагаар хэрэгжүүлэхэд бэлэн болгох зорилгоор эрхзүйн хувьсгалыг төгс төгөлдөр хэрэгжүүлж, бүрэн зураглалтай гаргасан. Засгийн газрыг огцруулах зэрэг нэг нэгээр нь асуудлыг харж болохгүй. 

 

Коронавирустийн халдварын дараагаар дэлхий өөрчлөгдөнө. Цахим систем хэрэгжинэ. Эрүүл мэнд, боловсролын салбарт шинэ эрхзүйн орчин бүрдүүлэх чиглэлээр хаврын чуулганаар ажиллана. 

 

Бид нэг эх орон, нэг агаартай. Нэг нь нийтийн, нийт нь нэгийн төлөө гэсэн ухамсар хариуцлага чухал. Гамшгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, онцгой байдлын үед хариуцлага алдсан нэгэнд тооцох хариуцлагыг өндөрсгөнө. 

 

Монголчууд бид хүчээ нэгтгэх цаг иржээ. Ийм учраас төрийн эрх барих дээд байгууллага УИХ үлгэр жишээ үзүүлэн, улсаа хөгжүүлэх шударга ёсыг тогтоон, эв санааны нэгдлийг уриалж байна. 

 

УИХ-ын хаврын  ээлжит чуулган нээснийг мэдэгдье. 

 

 

Хаврын чуулганы нээлтэд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож байна

 

12:00 цаг:

УИХ-ын хаврын ээлжит чуулган нээлтээ хийж байна. УИХ-ын хаврын чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлж байгаа юм. Чуулганы танхимд УИХ дахь намын бүлэг, зөвлөлийн дарга нар, бие даагч гишүүн С.Жавхлан нар сууж байна. Энэ удаагийн хаврын чуулганы нээлт цахимаар явагдаж байгаагаараа онцлог. 

 

Хаврын чуулганы нээлтэд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
mnbvc:
hoishluul...
2020-04-06
Салаавч
Вирус тархаагүй барьж сонгуулиа явуулсан нь дээр. Тэртээ тэргүй гадуур хүмүүс маскаа зүүгээд гараа ариутгаад яваад л бна. Дэлгүүр ээр ч явж л бна. Цувуулж оруулаад бүгд масктай сонгууль яагаад явуулж болохгүй гэж. Төрийн тэргүүн яагаад хойшлуулах гээд бна.
2020-04-06
Зочин:
Элбэгдорж байхдаа чуулган хурал алин дээрч үг хэлэхээрээ хэн нэгэнрүү дайралт хийсэн үг хэлээд л бүүр хямраагаад хаячихдагсан. Одоогийн Ер-ч Ээбийгээ ирснээс хойш нилээн зориг орооюу даа! л гэж харагдаж байх чинь, юу л болдог бол доо!
2020-04-06
Зөв дэмжиж байна:
Хойшлуул
2020-04-06
зочин:
Сонгууль ерөөсөө хойшлуулж болохгүй,,, Хийх ёстой юм аа хийгээд л явах ёстой,,, АН , Баттулга яаж ч хутгаж мэднэ шүү
2020-04-06
СОНГУУЛИЙГ ХОЙШЛУУЛАХ НЬ ЗӨВ:
ДЭМЖИЖ БАЙНА
2020-04-06
irgen:
Surtalchilgaag zovhon TV,…olon niitiin syljeegeer hiimeer baina………..surtalchilgaa geed l boon hyn zugluulaad luivarchid ni toriin suudal hudaldaad avdagaa bolzgooyoooo
2020-04-06
irgen:
Surtalchilgaag zovhon TV,…olon niitiin syljeegeer hiimeer baina………..surtalchilgaa geed l boon hyn zugluulaad luivarchid ni toriin suudal hudaldaad avdagaa bolzgooyoooo
2020-04-06
irgen:
tiim uchraas hoishluulj eroosooch bolohgui …..Mongoliin ard tymen hurdan songuuliin ard garch toroo zeverlemeer baina !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
2020-04-06
irgen:
tiim uchraas hoishluulj eroosooch bolohgui …..Mongoliin ard tymen hurdan songuuliin ard garch toroo zeverlemeer baina !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
2020-04-06
irgen:
tiim uchraas hoishluulj eroosooch bolohgui …..Mongoliin ard tymen hurdan songuuliin ard garch toroo zeverlemeer baina !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
2020-04-06
иргэн:
Мөнхоргил алуурчин энд суусаар л байна гээд шууд хэлчихлээ дээ,
2020-04-06