COVID-19: Хүүхдүүдэд зориулан "Харри Поттер гэртээ" сайтыг ажиллуулж эхэлжээ
2020-04-06

 

Британийн зохиолч Жоан Роулинг "Харри Поттер гэртээ" сайт ажиллуулж эхэлжээ. Энэ сайтыг цар тахлын нөхцөлд сургууль цэцэрлэг хөл хорио тогтоосон энэ үед гэртээ уйдаж буй хүүхдүүдэд зориулан гаргахаар шийдсэн гэж Жоан Роулинг өгүүлсэн байна.

 

"Гэртээ хөл хорионд байгаа хүүхдүүдээ хэрхэн зугаацуулах талаар бодож байгаа эцэг эх, багш нарт шидэт түүх бага зэрэг ч болтугай хэрэг болох байх. Тиймдээ ч би тусалж байгаадаа баяртай байна" хэмээн зохиолч Жоан Роулинг Твиттер хуудсандаа бичсэн байна. 

 

"Introducing Harry Potter At Home" буюу "Харри Поттер гэртээ" сайт дээрээс сонирхоллтой нийтлэлүүд, оньсого, оюун ухаан сорьсон бодлогууд, видео, шидэт амьтдыг зурж сурах хичээл багтсаны дээр хүссэн хүн бүр "Харри Поттер ба философийн чулуу" номыг 20 хэл дээрх аудио хэлбэрээр үнэ төлбөргүй сонсох боломжтой аж. 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ямар ч мэдлэг өгөхгүй цагийн гарз ашиггүй юмаар хүүхдийн цаг гарздаад байвал эцэст нь ингэж их сураад мундаг болж чадсангүй гээл өөртөө итгэлгүй болчихно
2020-04-06