Онцгойгийн алба хаагч үүрэг гүйцэтгэж яваад Хөвсгөл нууранд живж, амиа алджээ
4-6
Гэрэл зургийг MPA.mn

 

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 6 дугаар багийн Хатгал тосгоны “Доод модот булангийн-Үзүүр” гэдэг газар тус аймгийн Онцгой байдлын газрын Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн механик жолооч, 26 настай, эрэгтэй Хөвсгөл нууранд живж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

 

Тодруулбал алба хаагч 2020.04.03-ны өдөр “Доод модот булангийн-Үзүүр” гэдэг газар мөсөн замын эргүүлээр үүрэг гүйцэтгэж байх үедээ 23:00 цагийн орчим хариуцсан хяналтын цэгээс “Приус-20” загварын суудлын автомашинтай гараад сураггүй алга болжээ.

 

Ослын дуудлагыг 04.04-ний өдрийн 17:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ё.Пүрэвсүрэнгээр ахлуулсан Эрэн хайх, аврах салбарын 13 алба хаагч, 3 автомашин, Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашин, цагдаагийн тасгийн 2 алба хаагч, 1 автомашин, тосгоны захирагчийн албаны 7 ажилтан, 2 автомашин, ар гэрийн 6 хүн, 2 автомашин, нийт 33 хүн, 9 автомашинтайгаар 04.05-ны өдөр эрэн хайх ажиллагааг зохион байгуулах явцад “Доод модот булангийн-Үзүүр” гэдэг газар “Хөвсгөл” нуурын мөсөнд цөмөрч живсэн байж болзошгүй мөр илэрчээ.

 

Улмаар тухайн газар 4 удаагийн гүний шумбалтыг хийж, 10:52 цагт 25 метрийн гүнд унаж явсан автомашиныг, түүнээс 10 метрийн зайд цогцос байсныг олж тогтоон 14:50 цагт цогцсыг, 18:13 автомашиныг тус тус татан гаргаж, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Дашнямаар ахлуулсан бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна. 

Shuud.mn
Сонин хачин
huwsgul:
yagad alban haagch ni 23tsagt alga bolj bh margaash ni 17tsag hvrgej bgaan be ergvvltei bsan yun bol 1 2 tsag bolood za bvr bolii ugluu ajil tsuglaad duudlaga ugcj haidaggvi yumuy
2020-04-07
ажил үүргээ гүйцэтгээгүй юм байна. Хариуцлагаас мултрах л гарчиг. Ганцаараа ажил хийх үү
2020-04-07
Анга:
САЙН ШАЛГАХ ЁСТОЙ ШҮҮ.ХАЙРАН ЗАЛУУ ХАРАМСМААР ЮМ.ОНЦГОЙГЫН ДАРГА НАР ХҮНИЙ АМЬ ҮРЭГДЭЭД БАЙХАД МАШ ИХ НУУДАГ ШҮҮ АЛБАНЫ НУУЦ ГЭЭД ИХ Л НУУДАГ. 2018 ОНД ОНЦГОЙ АВРАХ ТУСГАЙ АНГИЙН АЛБАН ХААГЧДЫГ ХӨВСГӨЛ НУУРАНД ЯМАР Ч ШААРДЛАГАГҮЙ БАЙТАЛ ШОУДАЖ ХҮСЛИЙН ХАДНААС АВРАГЧДЫГ ҮСРҮҮЛЖ ОЛОН САЙХАН ЗАЛУУС ХҮНД ГЭМТЭЛ АВСНЫГ ДАРГА БАДРАЛ НАМСРАЙ НАР НУУЦАЛСАН ШҮҮ. ДЭД ДАРГА УУГАНБАЯР НЬ АВГАЙ ХҮҮХЭДТЭЙГЭЭ ЗУГААЛЖ ЯВААД АЛБАНЫ ЛАНД 200 ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН МАШИНЫГ ОНХОЛУУЛЖ УЛСАД ӨЧНӨӨН САЯ ТӨГРӨГНИЙ ХОХИРОЛ УЧРУУЛСНЫГ ТӨЛӨӨГҮЙ НУУЦАЛСАН. ХОТЫН ОНЦГОЙН ДАРГА НЬ АЛБАНЫ ПУРГАН МАШИН МӨН ГАЛЫН МАШИНЫГ ХУВИЙН АЖИЛД КИНО ЗУРГАНД ЯВУУЛЖ НЭГИЙГ НЬ МӨН ОНХОЛДУУЛЖ НЭГ НЬ МАШИН МӨРГӨН ОСОЛ ГАРГАЖ ХҮН ГЭМТЭЭСНИЙГ НУУЦ ДАРСАН БАЙДАГ.ЭНЭ МЭТ ХАРИУЦЛАГГҮЙ ЯВДАЛ ОНЦГОЙД МАШ ИХ БНА.
2020-04-07
irgen:
bolgoomjgui yaj bainaa, dulaarch mos nimgerch baigaa bizdee…iim yed anhaaralgui haramsaltai um boljee
2020-04-06
Ttt:
Sain mashin avch ugguuch zg
2020-04-06
Зочин:
Машины муугаас болж ч цөмрөөгүй байлгүй дээ.
Манай онцгой сайн ажилладаг:
Харамсалтай. Онцгойхны цалинг онцгой нэмэх нь зүйтэй
2020-04-06