Хаврын чуулганы нээлтэд "Төрийн дуулал"-ыг С.Жавхлан гишүүний дуулснаар эгшиглүүлэв

УИХ-ын хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ. Энэ парламентын бүрэн эрхийн хугацааны хаврын отгон чуулган цаг үеийн нөхцөлөөс шалтгаалж цахимаар явагдана. Хаврын чуулганыг нээж УИХ-ын дарга, Ерөнхийлөгч оролцон үг хэллээ. Чуулганы танхимд УИХ дахь намын бүлэг, зөвлөлийн дарга нар болон бие даагч гишүүн С.Жавхлан нарыг оролцуулжээ.
Хавар, намрын чуулганыг нээснийг УИХ-ын дарга мэдэгдэн, алх цохисны дараагаар Төрийн дуулал эгшиглэж, гишүүд босч хүндэтгэл үзүүлдэг. Энэ удаагийн хаврын чуулганы нээлтэд Төрийн дуулалыг УИХ-ын гишүүн С.Жавхлангийн дуулснаар эгшиглүүлэв.
Н.Нягт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ