ВИДЕО: 1072 хувьцааны ногдол ашгийг тавдугаар сарын 01-ээс олгоно
2020-04-06

 

“Эрдэнэс Тавантолгой” компаниас хувьцааны ногдол ашиг өгөхтэй  холбоотой мэдээллийг “1072 хувьцаа” мэдээллийн төвөөс  цахимаар  хийлээ.

 

Хувьцааны ногдол  ашиг өгөхтэй холбоотой  ТУЗ-өөс шийдвэр гарсан байна. Гуравдугаар сарын 30-аас дөрөвдүгээр сарын 03-ныг хүртэл 1800- 1072 шууд утсаар 1840 хүн холбогдож, мэдээллийн төв дээр  280 иргэн ирж мэдээ, мэдээлэл авч үйлчлүүлжээ. Тус компани иргэдэд ногдол ашгийг энэ оны тавдугаар сарын 01-ээс олгож эхлэхээр болжээ.

 

Сүүлийн үед 1072 хувьцааг сошиал орчинд зарна, худалдан авна гэсэн худал зар мэдээнүүд гарах  болсон. Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллага шалган байгаа аж.

 

“Эрдэнэс-Тавантолгой “ХК-ийнхан ногдол ашиг олгохтой холбогдуулан  2011, 2012 онд хувьцаагаа сургалтын төлбөр, эрүүл мэндийн даатгалд суутгаж байсан мэдээллийг нягтлах ажлыг хийж байгаа юм байна.

 

Эрүүл мэндийн даатгал, оюутны сургалтын төлбөрт  дараах иргэд хувьцаагаа суутгуулсан байна. Тухайлбал,

 

2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгахаар 615000 иргэн 4.8 тэрбум төгрөгийн өгөөж авчээ. 2011,2012 онд 278258 оюутан 500 мянга, нэг сая төгрөгийг сургалтын төлбөртөө суутгахад нийтдээ 137 тэрбум төгрөгний зарцуулсан байна.

 

Түүнчлэн 322 мянган ахмад настанд 321 мянган тэрбум төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй 1751 иргэн 1,7 тэрбум төгрөгийн   өгөөжийг авч Засгийн газарт хувьцаагаа зарсан байна.

 

2016 онд 322 ширхэг хувьцаагаа Засгийн газарт зарж 300 мянган төгрөгийг авсан. Нийтдээ Засгийн газар 360 тэрбум төгрөгний хувьцаа худалдаж авсан байна. Үүнээс үзэхэд 2011-2016 оны хооронд 826 тэрбум төгрөгний өгөөжийг ард иргэдэд олгожээ.  

 

Энэ оны ногдол ашиг бол “Эрдэнэс-Тавантолгой” ХК анхны цэвэр ашгаас олгох гэж байгаа ногдол ашиг байна. Ногдол ашгийн нийт хэмжээ 200 тэрбум төгрөг байна. Энэ удаагийн ногдол ашиг өндөржүүлсэн бэлэн байдлын үед иргэдийн гар дээр очсон нь дотооддоо үлдэх, жижиг дунд үйлдвэрийг дэмжих зэрэг сайн талуудтай аж.

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
Анхмандал:
1072 hezee orvee
2023-03-21
Үүрийнтуяа:
Хувьцааны дансаа хааны данстай яаж холбуулах вэ
2021-04-10
зочин:
Наад 200 тэрбум төгрөгөө тарааж байхын оронд төмөр замаа яаралтай тавих юм биш үү Тэр хувьцааны мөнгө чинь таараачихвал зүгээр архинд тавиад туучихана
2020-04-08
irgen:
hezee hudlaa yarihaa bolih ve, olon udaa l tedend edend tolno geed l baisan baihgui l baina
2020-04-06