ШУУД: Намын бүлэг, зөвлөл хуралдаж байна
2020-04-06

УИХ-ын хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийсэн. Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан чуулганы хуралдааныг цахимаар явуулж байгаа билээ. Үүнтэй холбодуулан УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга С.Батбаатар хуралдааны энэ 7 хоногийн хуваарийн талаар мэдээлэл хийж байна.

 

Тэрбээр:

 

-УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийлээ. Нээлтийн дараагаар, яг одоо УИХ дахь намын бүлэг, зөвлөл хуралдаж байна. Маргаашнаас байнгын хороод хуралдана. Байнгын хороодын хуралдаанаар төлөвлөсөн хуулийн төслүүдийг хэлэлцээд, маргааш үдээс хойш чуулганы хуралдаантай. УИХ-ын дэгийн тухай хуулийг болон Засгийн газрын өргөн барьсан эдийн засгийн хүндрэлээс гарах цогц арга хэмжээний хуулийг хэлэлцэнэ хэмээв. 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин