COVID-19: Францын иргэд гэрээсээ гарахдаа QR код шалгуулна
2020-04-06

Дэлхий даяар цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор улс орнууд хатуу хөл хорио тогтоож, гагцхүү хүнс худалдан авах, онц шаардлагатай үед гэрээс гарахыг зөвшөөрөн, үүнд хатуу хяналт тавьсаар байгаа юм. 

 

Саяхан, ОХУ-ын нийслэл Москва хотод оршин суугчдад QR код тараан, гэрээсээ гарахад нь хууль сахиулах байгууллагын ажилтнууд хяналт тавьж эхэлсэн. Харин энэ удаад ийм журам Францад хэрэгжиж эхэлжээ. 

 

Тодруулбал, оршин суугчдыг гэрээс гарахад хяналт тавих үүднээс тоон QR код нэвтрүүлсэн талаар Францын Дотоод хэргийн яам мэдэгдсэнийг BFM TV дамжууллаа. 

 

"Иргэдийн хөдөлгөөнд хяналт тавих журмыг хөнгөвчлөх үүднээс тоон систем ашиглаж байна. Энэхүү шинэ системийн ачаар тусгаарлалтын нөхцөлд дүрэм журмыг хатуу мөрдөх боломжтой болж байгаа юм" хэмээн Дотоод хэргийн яамны мэдэгдэлд онцолжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, тоон кодыг гар утсандаа PDF хэлбэрээр татан авч, цагдаагийнханд шалгуулах юм байна.

 

COVID-19: ОХУ нүүр царай таних технологиор иргэдээ хянана

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин