С.Амарсайхан: Т.Ганболдоос албан ёсоор санал ирээгүй байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С. Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С. Амарсайхан:
-Коронавирусийн энэ үед Улаанбаатар хот дэлхийн 40 гаруй хотуудтай хамтын ажиллагаатай ажиллаж байна. Хамтын ажиллагаатай хотуудтайгаа цаг үргэлж мэдээлэл солилцож байна.
Улаанбаатар хотын шалган нэвтрүүлэх товчоонд 112 албан хаагчид дөрөвдүгээр сарын 05-06-ны өдрүүдэд ажиллаж холбогдох мэдээллийг өгч байна. Энэ хүрээнд 95943 зорчигч Улаанбаатар хот руу орсон гарсан. Нийтдээ 30172 автомшин зорчсон. Энэ товчоодод 122 албан хаагч байнга ажиллаж байна. Урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хэрэгжүүлж байна.гадаадбн Зарим нэг хотуудын нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэе.
АНУ-ын Нью-Йорк хот халдвар авсан иргэний тоо хоёр дахин өсөж 122031 болж, нас барсан иргэдийн тоо 4159 болсон. Яаралтай арга хэмжээ аваагүй, иргэдийн хайхрамжгүй байдал нь сөргөөр нөлөөлсөн. Тиймээс дөрөвдүгээр сарын 05-аас зарим хатуу арга хэмжээнүүдийг авч ажиллахаар болсон байна.
Испаниийн Мадрид хотод 37584 хүн өвдөж, 4941 хүн нас барсан. Нас баралтын тоо өндөр байгаа учир тогтоосон онц байдлаа дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгахаар болжээ. БНСУ-ын Тэгү хотод авч хэрэгжүүлсэн үр дүнд халдварын тоо багасч байгаа хэдий ч 339 иргэн шинээр өвдөж 37 иргэн нас барсан байна. ОХУ-ын Москва хотын захиргаанаас авч хэрэгжүүлсэн хөл хорио тогтоох журам үйлчилж эхэлсэнтэй холбоотой өвчлөлийн тархалт буурч, шинээр бүртгэгдсэн иргэдийн тоо 2879 болж буурсан. 23 иргэн нас барсан. Харин манай хотын тухайд ЭМЯ-аас өгч байгаа зөвлөмж зөвөлгөөг чанд сахиж өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй.
2019 оны аравдугаар сарын 01-ны өдрөөс эхлэн түүхий түлш, нүүрс хэрэглэхгүй. Сайжруулсан түлшийг хэрэглэхтэй холбоотой өндөржүүлсэн бэлэн байдлыг зарлаж ажилласан. Энэ өндөржүүлсэн бэлэн байдал дөрөвдүгээр сарын 01-ээр таслал болсон. Гэхдээ одооноос өвлийн бэлтгэлээ хангах иргэдэд сайжруулсан түлшийг иргэдэд хүндрэл бэрхшээлгүй хүргэхийн тулд дүүргийн удирдлагуудыг оролцуулж, дүүрэг бүр нөөцөө бүрдүүлэх иргэддээ цаг алдалгүй хүргэх, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх борлуулалт нийлүүлэлтэнд анхаарах ажлыг зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар 165000 угаарын хийн мэдрэгч тараагдсан байна. Дараагийн 65 мянган угаарын хийн мэдрэгч энэ долоо хоногт хилээр орж ирж байгаа учраас бүх айл өрхийг угаарын хийн мэдрэгчээр хангах ажил хоёр долоо хоногийн хугацаанд хийж дуусна. Угаарын хийн мэдрэгчтэй санал асуулгыг холбогдох байгууллага хариуцан ажиллаж байна.
Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд илүү цагаар ажилласан нийслэлийн хэмжээнд нийт 43 байгууллага байна. Энэ байгууллагуудын 2090 ажилтан албан хаагчийг гуравдугаар сард 855,9 сая төгрөгөөр илүү цаг урамшуулал бусад хэлбэрийн цалин хөлсийн нэмэгдэлд зарцуулсан.
Ариутгал халдваргүйтлийн асуудал гуравдугаар сарын эхээс дөрөвдүгээр сарын эх хүртэл сарын хугацаанд нийт 132700 иргэн аж ахуй нэгжийг байр сав , гудамж талбай бусад зүйлсийг ариутгалаа. Хоёр удаа хийгдэж байна. Цаашид ч мөн хийгдэх юм . Улирал бүр ариутгал хийх тогтсон хуваарьтай болж байгаа. Мөн тавдугаар сарын 01-ны дотор бүх гэр хорооллын айл өрхүүдийн 00, бохир усны нүх, хөрсний бохирдлыг ариутгах ажил явагдана. Үүнд мөн иргэд та бүхнийг идэвхтэй оролцохыг хүсч байна.
Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа иргэн аж ахуй нэгжүүдийг цахилгааны төлбөр тооцоо хийсэнгүй гэж хяналт шалгалт хийх дарамт шахалт өгөхөөс сэргийлж үүрэг даалгавар өгч ажиллаж байна. Аж ахуй нэгжийн тог цахилгааныг таслах төлбөр тооцоогоор шахах, дарамтлах шаардлага байхгүй гэж үзэж байна.
300 ортой нийслэлийн эх хүүхдийн эрүүл мэндийн эмнэлэг Хан-Уул дүүрэгт баригдаж байна. Ажлын гүйцэтгэл 95 хувьтай байна. Төсөв хөрөнгийг шийдвэрлэх ойрын хугацаанд ашиглалтанд оруулахаар ажиллаж байна.
Иргэд уулын аманд салхилах, алхах тохиолдол их байна. Алхахдаа хоорондоо хэт ойрхон зайнаас харьцах , хоол ундаар биенийгээ дайлах, мөн гал түймрийн эрсдэлтэй зүйлс гарч байна. Тиймээс бид хяналт шалгалт хийж, ажиллах тал дээр анхаарч байна хэмээн мэдээлээд сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Сүхбаатарын талбайн цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах зардлыг эрүүл мэнд, боловсролын салбарт зарцуулж болохгүй юу?
-Яам, тамгын газрууд ажиллаж байгаа. Тухай тухай яамны ажил. Өөрсдөөсөө шалтгаалах бүхий л асуудлаа авч ажиллаж байна. Яамны ажилд бид хөндлөнгөөс оролцох эрх байхгүй. Газар чөлөөлөх, эмнэлэг, сургууль барьж байгуулах талаар бүхий л боломжийг нь бүрдүүлж хамтран ажиллаж байна.
- Иргэн Т.Ганболд өөрийн зүгээс санхүүжилт гаргаж талбайн тохижилтыг хийж гүйцэтгэх мэдээлэл сошиалаар явж байна. Энэ талаар?
-Албан ёсоор санал, бичиг ирээгүй байна. Бид хамтарч ажиллахад бэлэн байна. Талархалтай хүлээн авч байна. Цаашид хуулийн хүрээнд санал солилцоход бэлэн байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд олон санал гарган ажиллана гэдэгт найдаж байна.
-Чингис зочид буудлын хойд талын талбайг цэцэрлэгт хүрээлэн болгох ажлаа эхэлнэ гэсэн. Энэ асуудал юу болж байна вэ?
-Төлөвлөгөөнд орчихсон ажиллаж байна. Энэ асуудлаа шийдвэрлэж ажиллана.
Г. Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ