COVID-19: Австралийн эмч нар 48 цагийн дотор вирус устгадаг эм олжээ
4-7

 

Шимэгчийн эсрэг үйлчилгээтэй Ivermectin эм COVID-19 -тэй тэмцэхэд үр нөлөөтэй байх боломжтой гэж Австралийн Монашийн их сургуулийн Леон Кайли тэргүүтэй эрдэмтдийн баг мэдэгджээ. Энэ талаарх нийтлэл Antiviral Research  шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгдсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, эрдэмтэд эд эсийн дээжийг COVID-19 вирусээр халдварлуулж, зарим хэсэгт нь Ivermectin эмний тун хийжээ. Ингээд  24 цагийн дараа вирусийн ул мөр ихээхэн багассан байгаа нь ажиглагдсан байна. Харин 48 цагийн дараа Ivermectin -ий тунг хийсэн дээжүүдэд вирус 5000 дахин буурсан бол 72 цагийн дараа вирус ул мөргүй болсон байжээ.

 

Эрдэмтэд энэ эмийг цааш нь туршилтад оруулж, эхлээд амьтад дараа нь хүн дээр туршихаар төлөвлөж байгаа гэнэ. Лабораторийн дээж биш амьд организмд дээрх эм өөрөөр үйлчилж болзошгүй гэж эрдэмтэд болгоомжилж байгаа тул ийнхүү шат дараатай туршилт хийхээр зэхэж байгаа аж. Гэхдээ Ivermectin  эм шимэгчийн эсрэг эмчилгээнд өргөн ашиглагддаг тул вирусийн эсрэг үйлчилгээтэй гэдэг нь батлагдвал эмчилгээнд нэвтрүүлэхэд багахан хугацаа шаардлагатай юм. 

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Dr. louis:
Энэхүү кововид-19 үе шатанд манай судалгааны багийнхан нэр хүндтэй итгэл найдвараар бид вирусын сэргэлтийг арилгах эмчилгээний аргыг олсон. Эмчилгээг dr.louisclinic@gmail.com хаягаар бидэнтэй холбоо бариарай Дуудлага хийх буюу WhatsApp: +2349064992671
2020-05-20