МАН сонгуулийн зардлаа улсын төсвөөс босгох уу
4-7

 

 

Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан УИХ-ын хаврын чуулган цахимаар нээлтээ хийлээ. Гишүүдийг чуулганы болон байнгын хороодын хуралдааны танхим хэсэгчлэн суулгажээ. Сонгуулийн жилийн улс төр халуухан буцаж, чуулганы нээлттэй зэрэгцэн Сүхбаатарын талбайд иргэний хөдөлгөөнийхөн жагсаж, микрофоноор хоолойгоо шахан хашгирч, эрх баригчдад хандсан шаардлагаа сүржин хүлээлгэж өгдөг байсан дүр зураг энэ хавар намжмал байхаар аргагүй нөхцөл үүссэн. Чуулганы хуралдаан үг хэлэх бүрэн эрхээ эдэлж, УИХ-ын даргыг хаврын чуулганыг нээснийг мэдэгдсэний дараагаар Ерөнхийлөгч Х.Баттулга өмнө нь гаргасан олон нийтэд хандсан уриалгаа дэлгэрүүлэн тайлбарлав.

 

Эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд энэ оны улсын төсөвт яаралтай тодотгол хийхийг төрийн тэргүүн удаа дараа шаардаж байгаа.Төсөвт тодотгол хийснээр зарим урсгал, зардал, хөрөнгө оруулалтаас танаж, шаардлагатай арга хэмжээнүүдэд зарцуулах юм. Дан ганц Ерөнхийлөгч ч бус сөрөг хүчин, эдийн засагчид төсөвтөө тодотгол хийх, иргэд, аж ахуйн нэгжээ дэмжиж, ажлын байрыг хадгалахад нь дэм болохгүй бол  ажилгүйдэл эрчтэй нэмэгдэнэ гэдгийг онцолж байгаа.

 

Харин бүрэн мэдэлтэй эрх баригчид төсөвт тодотгол хийхгүй гэдгээ Сангийн сайдаар уламжлан давтсаар байгаа билээ. Гэхдээ эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний хөтөлбөр баталж, эрүүл мэндийн салбар, аж ахуйн нэгж, иргэдээ дэмжсэн арга хэмжээнд нийтдээ 5.1 их наяд төгрөгийг зарцуулахаар УИХ-ын тогтоолын төсөл, дагалдах хуулийн төслийг өргөн бариад байгаа. Ингэхдээ мөн л төсөвт тодотгол хийхгүй, улсын нөөц, хуримтлалаасаа гаргаж байгаагаа Ерөнхий сайд мэдэгдэлдээ онцолсоор байгаа.

 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт ч  Ерөнхий сайдын мэдэгдлийн араас хариу тайлбар хийхдээ, төсөвтөө гар хүрэх шаардлагагагүй гэж үзэж байгаа. Дэлхийн нийтээрээ цар тахалтай тэмцэж байгаа энэ үед Дэлхийн банк, ОУВС-гийн зөвлөмжийг орхиё. Өнгөрсөн хугацаанд төсвийн сахилга батыг барьж, нэг төсвөөр орлого, зарлагаа тооцсоор ирсэн энэ Засгийн газар зарчим, бодлогоосоо гээж, жанжин шугамаа алдахгүй гэж зүтгэж байгаа гэж харъя.  Тэгвэл эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний зардлыг эхлээд шаардлагагүй урсгал зардлыг хэмнэж, зарим бүтээн байгуулалтыг царцааж,  төсвөө танаснаар ажлаа эхлүүлмээр. Тэгээд ч сонгуулийн жилийн төсөв хоёр их наядын алдагдалтай, хөөсөрч батлагдсан. Тэр дундаа бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын зардалд их хэмжээний төсөвт тусгагдсан. Төлөвлөсний дагуу энэ жилдээ ашиглалтад орох байтугай шав нь тавигдаж ч амжихгүй оныг дуусгавар болгох бүтээн байгуулалтууд ч бий. Энх цагт тендэрт шалгаруулалт нь явагдаж, санхүүжилтийг нь бүрэн хийгээд ч хугацаандаа ашиглалтад ордоггүй, сунжирдаг ажлууд энэ хүнд үед  эхлэл нь тавигдана гэхэд итгэхэд бэрх. Харин сонгуулийн жил эрх баригчид төсвийг тодотгохгүй гэж гүрийж байгаа нь бас бус хардлагыг дагуулж байгаа юм.

 

Учир нь улс төрийн намууд сонгуульд өрсөлдөхөөр горилогчдоосоо сонгуулийн санхүүжилтэд татаас авч байгаа. АН сонгуульд нэр дэвших горилогчдоосоо 60-100 сая төгрөгийг авна гэдгээ ил зарласан. Энэ ханш нэмэгдсэн ч сураг дуулдсан. Харин эрх баригч хүчин нэр дэвшигчдээс ямар ч татаас авахгүй гэдгээ мэдэгдсэн. Үүнийгээ сонгуульд зөв хүнээ нэр дэвшүүлнэ гэж тайлбарлаж байгаа. Үнэхээр ч мөнгө, өнгө, харж, хэн их хөрөнгө оруулалтыг намдаа хийснээрээ бус хэн мэдлэг, туршлага хуримтлуулснаар нь сонгуульд нэр дэвшүүлэн өрсөлдүүлдэг  эрүүл тогтолцоо өнөөдрийн төрд үгүйлэгдсээр ирсэн. Гэхдээ улс төрийн хүчнүүд сонгуульд хэр хүч хаяж, сонгогчдод хүрч сурталчилгаагаа хийснээс сонгуулийн үр дүн гардаг. Сонгуулийн сурталчилгааны штаб ажиллуулахаас эхлээд хөрөнгө, санхүүгийн  зардал хамгийн эхэнд тавигдана. Сонгуулийн хуулиараа хувь хүн, албан байгууллагын хандивын хязгаарыг зааж өгсөн байгаа ч сонгуулийн сурталчилгааны зардалд шалихгүй ханш гэж улстөрчид үздэг. Тиймээс л нэр дэвшигчдээс сонгуулийн санхүүжилтэд зориулсан татаас авч, ханш тогтоосоор ирсэн.

 

Харин он гарсаар хэдэн сараар өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хөл хорио тогтоож, үүнээс үүдээд аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа доголдож, ажилгүйдэл нүүрлэсэн энэ үед эрх баригчдын “төсөвт тодотгол хийх  нөхцөл бүрдээгүй” гэх тайлбар сонгогчид “цагаан цаас” гэсэнтэй агаар нэгэн сонсогдож байна.

 

Тиймээс л эрх баригчид сонгуулийн зарлаа улсын төсвөөс босгох нь гэсэн хардлага дагаж байгаа юм.

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Татвар төлөгчдийн мөнгөөр л ХҮҮДЭГНЭНЭ шүүдээ ОФФШОРдансуудын мөнгийг нь нь ХУРААГААЧ ЭЭ
2020-04-08
Зочин:
За тэгээд яахав дээ, сонгуулиар шангаа хүртэнэ л биз. 2000 онд ху намаас дэвшсэн бол хулгана байсан ч гарч байсан бол одоо ху намаас дэвшсэн бол хувилсан бурхан байсан ч унах байлгүй дээ.
2020-04-08
Зочин:
Энэ угаасаа тэгэж байгаа шуу дээ ард тумэн хууртагдахгуй шуу манан минь ээ
2020-04-07
Иргэн:
Төсөвт тодотгол хийлгэх гээд байгаа нь төлөвлөсөн хөрөнгө оруулалтыг хасуулах гээд байгаа нь тодорхой шүү дээ. Хөрөнгө оруулалт хасагдахаар аж ахуйн нэгжүүд болно. Энэ хэрээрээ ажилгүйчүүд, ядуурал нэмэгдэнэ. Энэ хэнд ашигтай вэ? сөрөг хүчинд ашигтай. Харин төрийн асар их сул орон тоог хасаж болох ч сонгууль ойртсон энэ үед эргээд бас л сөрөг хүчинд ашигтай болно.
2020-04-07
Үнэн үг:
Төсвийн хуулиар хувиарлан баталсан хөрөнгө бүгд заалт, зориулалт, хатуу хэмжээтэй байдаг. Цар тахлаас үүссэн төсвийн нэмэлт хөрөнгийн орлого, зарлагыг хуулиар л өөрчилж, нэмж хасах ёстой. Эс тэгвэл Засгийн газрын нэмэлт хөрөнгө зарцуулж буй аливаа шийдвэр хууль бус болно. УИХ-ын тогтоолоор төсвийн хуулийг өөрчилж болохгүй. Хэрэв төсвийн гадуур хөрөнгө зарцуулах бол олон төсөвтэй боллоо гэж өмнөхөө шүүмжилж байснаа давтах болно. ЗГ-ын нөөц хөрөнгө хэмжээ, зориулалттай. Одоо дууссан. Үүнийг төсвийн тодотгол хийж л эх үүсвэр нэмж өгөх ёстой. Тендрээс хэдэн төгрөг унагахын тулд төсөв тодотгохгүй гэж байгаа бол Монгол төрөөс зайлцгаа.
2020-04-07
зочин:
Угаасаа тэгэх гээд л музей,талбай нураах ,андлалын хөшөө гээд улайраад л бна ш дээ
2020-04-07
araaraa tawiulaad khashirchikhsan awgaychuud shig l yum bodoj khardaj baykh yum , bolioch, gegeeleg bay , amidral akhuy ,. setgel sanaa chini saykhan bayna
2020-04-07
Medeej shuu dee. Tiim ch uchraas tusuv todotgoj shaarldagaggui zardlaa hemnehgui geed uhen hatan zutgeed bgaam shdee.
2020-04-07