ОХУ: Хабаровскийн сурагчдыг гэртээ суралцах хугацаанд нь хүнсээр хангана
2020-04-07

Дэлхий даяар цар тахал дэгдсэн энэ үед олон улс оронд боловсролын байгууллагууд хөл хорио тогтоож, алсын зайн сургалтад шилжсэн. 

 

Үүнтэй холбоотойгоор алсын зайн сургалт буюу гэрээсээ суралцах үед сурагчдын аюулгүй байдал, хоол хүнсний хангамжийн талаарх асуудал ч сөхөгдөх болсон юм. Харин хойд хөрш гэрийн нөхцөлд ч сурагчдыг хоол хүнсээр хангах асуудлыг шийдвэрлэжээ. 

 

Тодруулбал, ОХУ-ын Хабаровкс мужийн сурагчид сургууль дээрээ өдрийн хоол иддэг байсан бол одоо гэртээ суралцаж байгаа үед нь тэднийг хуурай хүнсээрээ хангах болсон байна. Энэ талаар Хабаровск мужийн захиргаа Regnum агентлагт мэдээлжээ. Өдрийн хооллны оронд хүргэх хуурай хүнсийг бага орлоготой болон олон хүүхэдтэй гэр бүлд хуваарилах гэнэ. 

 

Алсын зайн сургалтын үеэр хүүхдүүдийг хүнсээр хангах санаачилгыг  "Нэгдсэн Орос" нам гаргасан бөгөөд энэ санаачилгыг ОХУ-ын 42 бүс нутаг дэмжин ажиллаж байгаа юм байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин