COVID-19: ЕХ, АНУ-д нийгмийн сөргөлдөөн үүсэх хөрс бүрэлдэж байна
2020-04-07

Цар тахлын улмаас хэдэн сая хүн дэлхий даяар гэртээ "хоригдохоос" аргагүй болж, мөнгө нь  бас тэвчээр нь алдарч байгаа энэ үед Европ болон АНУ-д хэдийнэ нийгмийн сөргөлдөөн бүрэлдэн бий болж байгаа талаар РИА новости мэдээлжээ. 

 

Өлсгөлөн тоглоом

 

"COVID-19 цар тахал олон сая хүний амьдралд асар их нөлөө үзүүллээ. Үр ашиггүй улс төрийн шийдвэрүүд хүнсний хямралыг өдөөж, энэ нь өргөн цар хүрээтэй хүмүүнлэгийн сүйрэлд хүргэнэ" хэмээн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын ерөнхий захирал Цюй Донгю өнгөрсөн долоо хоногт мэдэгдэж байлаа.

 

Цар тахлын улмаас хориг хязгаарлалтын арга хэмжээнүүд авч хэрэгжүүлсэн нь дэлхий даяар тээвэр зуучийн салбарт ихээхэн хүндрэл үүсгэсэн гэдгийг тэрбээр онцолсон байна.

 

"Дэлхий дээр бүгдийг хооллочих хэмжээний хүнс бий. Харин энэ хүнсийг хэрэгцээтэй газар нь хүргэж чадахгүй болох эрсдэл асар өндөр байна" хэмээн Цюй Донгю цохон тэмдэглэсэн юм.

 

Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага "дэлхий даяар уялдаа холбоотой, учир дараалалтай" үйл ажиллагаа авч хэрэгжүүлэхийг уриалан, ингэснээр хүнсний нийлүүлэлтийг хэвийн байдалд хадгалах боломжтойг онцолж байгаа юм. Мөн хүнсний бүтээгдэхүүний экспортыг хэрхэвч хязгаарлаж болохгүй гэж цохон тэмдэглэжээ.

 

"Ийм хязгаарлалт хийвэл дэлхийн зах зээл дээр тасалдал үүсч, үнэ хөөрөгдөн, олон хүн хүнсний хомсдолд орно" гэж Цюй Донгю мэдэгдээд чинээлэг орнуудад ч нийгмийн зөрчилдөөн үүсч болзошгүйг анхааруулжээ. 

 

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага ийнхүү санаа зовних шалтгаан бий. Учир нь цагаан будааны экспортоороо дэлхийд гуравдугаарт бичигддэг Вьетнам улс энэ бүтээгдэхүүний экспортыг зогсоосон. Казахстан улаан буудайн гурил, гурвалжин будаа, лууван, сонгино, төмс зэрэг ногоо экспортлохыг хориглосон бол Орос улс хилийн чанад руу гурвалжин болон цагаан будаа гаргахгүй, Белорус гурвалжин будаа, сонгино, сармис хилээр гаргахыг хориглосон юм. 

 

Мөн улаан буудайн томоохон экспортлогч болох Орос улс үр тарианы нийлүүлэлтээ зогсоовол байдал хүндэрнэ гэж барууны шинжээчид үзэж байна. Тиймдээ ч Чикагогийн бирж дээр улаан буудайн үнэ хоёр долоо хоногт 11 хувиар өсчээ.

 

Ажиллах хүчний хомсдол 

 

Дэлхий даяар улс орнууд хилээ хаасны улмаас Европын орнуудад ихэвчлэн цагаачид ажилладаг газар тариалангийн салбаруудын туслан гүйцэтгэх ажилд хүн хүч ихээр дутагдах болжээ. Фермүүд дээр ургац хураах хүнгүй, бойны газар болон мах боловсруулах үйлдвэрүүд бараг л ажилчингүй үлдсэн нь ихээхэн асуудал дагуулж байгааг ВВС онцолжээ. 

 

Тиймээс хөдөө аж ахуйн салбарыг дампууруулчихгүйн тулд Европын холбоо ургац хураах улирлын ажил хийх хүн, ачааны машины жолооч зэрэг "нэн чухал ажилчид"-ыг хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрсөн байна. Гэсэн ч энэ нь хүн амын орлогын түвшинг хадгалж чадахгүй учир нийгэмд эмх замбараагүй байдал үүсэх эрсдэл өндөр байгааг барууны хэвлэлүүд мэдээлжээ. 

 

Тухайлбал, ВВС агентлагийн дамжуулснаар, удаан хугацаанд хөл хорио тогтоосны улмаас идэх хоол, зарцуулах мөнгөгүй болсон иргэд гэмт хэрэг үйлдэх магадлал өндөр байгааг Италийн Палермо хотын дарга Леолука Орландо сэтгүүлчдэд ярьсан байна.

 

"Урт хугацаа өнгөрөх тусам нөөц улам бүр багасна. Хүмүүсийн багахан хадгаламж дуусна. Тиймдээ ч тун удахгүй нийгэм эдийн засгийн хүндрэлүүд эхлэх эрсдэлтэй" гэж Орландо өгүүлжээ.

 

Италийн Өмнөд бүс нутгийг хариуцсан сайд Жузеппе Провенцано ч нийгмийн асуудал хурцдаж, улс орных нь буурай бүс нутгуудад иргэд эмх замбараагүй байдал үүсгэж болзошгүй талаар мэдэгдсэн байна.

 

"Хүн амын ихэнх нь эрүүл мэнд, орлого, ирээдүйд санаа зовниж байгаад улмаар энэ нь уур бухимдал, үзэн ядалт болон хувирах вий гэдгээс би эмээж байна" хэмээн тэрбээр La Repubblica сонинд өгсөн ярилцлагадаа онцолжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Палермо болон Неаполд супермаркетуудыг дээрэмдсэн хэрэг нэг бус удаа гарсны дараа цагдаагийнхан дэлгүүрүүдийг хамгаалах болсон байна. Мөн аливаа дэлгүүрүүд рүү бөөндөө дайрахад оролцохыг уриалсан саналууд олон нийтийн сүлжээгээр ч гарах болжээ. 

 

Цаг хугацааны асуудал 

 

АНУ дахь нөхцөл байдал тун удалгүй "Итали маягаар" өрнөнө гэдэгт Америкийн шинжээчид итгэлтэй байна. Үүнд нэн тэргүүнд гурван хүчин зүйл нөлөөлөх бөгөөд эхнийх нь санхүүгийн нөхцөл байдал юм. Тус улсад хоёр долоо хоногийн хугацаанд ажилгүйдлийн тэтгэмж авах өргөдөл гаргасан хүний тоо 10 саяд дөхжээ. Энэ тоо дөрөвдүгээр сард гурваас дөрөв дахин өснө гэж АНУ-ын эдийн засагчид үзэж байгаа юм. 

 

Мөн GOBankingRates судалгааны компанийн явуулсан санал асуулгын дүнгээр 12 дугаар сард америкчуудын 69 хувь нь хадгаламжийн дансандаа мянгаас бага доллартай бол 45 хувь нь ямар ч хадгаламжгүй, цалингаас цалингийн хооронд амьдардаг гэж хариулжээ. Мэдээж тэд цар тахал дэгдмэгц нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүн нөөцөлж чадаагүй, одоо орлогогүй, хүнс ч үгүй нөхцөл байдалд ороход ойрхон байгааг DailyMail мэдээлжээ.

 

Энэ сонины мэдээлснээр, гагцхүү Лос-Анжелес хотод гэхэд л орон гэргүй хүмүүсийг үнэ төлбөргүй хооллодог Skid Row цайны газраар үйлчлүүлэх хүмүүсийн тоо гурав дахин өссөн гэнэ. Түүнчлэн буяны байгууллагуудад тусламж гуйсан хүсэлт асар ихээр ирж, харин ийм байгууллагуудын нөөц хөрөнгө шавхагдаж байгааг эх сурвалж онцолжээ.

 

Түүнчлэн иргэд болзошгүй эмх замбараагүй байдалд бэлтгэх хандлага ажиглагдах болсон байна. Холбооны мөрдөх товчнооны мэдээлснээр АНУ-д гуравдугаар сард галт зэвсгийн борлуулалт 33 хувиар өсчээ. Өмнөх жилийнхтэй харьцуулахад америкчууд буу худалдан авах нь 91,1 хувиар өссөн бол "гэр орон руу тань дайрах үед өмч хөрөнгөө хэрхэн хамгаалах" талаар өгүүлэх "COVID-19 цар тахлыг даван гарах гарын авлага" нэртэй Кэт Эллис зохиогчийн ном борлуулалтаараа тэргүүлж байгаа гэнэ. 

 

"Бүх нийтийн хорио цээр эмх замбараагүй байдал үүсгэх нь ердөө л цаг хугацааны асуудал. Танайд хоол байгаа байх гэж бодсон хүмүүс танай руу ирнэ. Эхлээд гуйна, дараа нь шаардана. Зөвхөн танаас ч биш бизнесийн байгууллагуудаас ч шаардана. Дараа нь хулгай, хүчирхийлэл гарч, хүмүүс гэр, байгууллагаа хамгаалах гэж зэвсэг барина" хэмээн Америкийн сэтгүүлч, зохиолч Дейзи Лютер бичжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Mgl:
Угаасаа л яг ийм зүйлийг хүсч вирусыг тараасан шүү дээ. Нурааж байгаад дахиад шинээр бүтээх гэж шүү дээ. Мэдээж энэ явцад маш олон хүн амь үрэгдэх нь гарцаагүй. Дэлхийг НЭГ захиргаатай болгох гэсэн санаа.
2020-04-08
Baruunii hevleluudiig unshlaa. Amerik evropiin ulsuud bie bieniihee mask emnelegiin heregsel achsan ongots, usan ongotsuudiig deeremdej, talj bie bieneesee bulaan avch baina. Frants Angli, Swetserlandiin usan ongotsiig, ispani greekiinhiig, german italiin maskiig, amerik germaniihiig deeremdej boon heruul uruul bolon dalain deeremchdiin ulgeriig jinheneer ni amiluulj ogch baina gej baina shuu, tsaana chini!! Za hoorondoo bie bienee talj baival l boloo maniusaas hol, ugaasaa 30 jil hulgailsan.
2020-04-08
ko:
Ondor hogjiltei ornuud, soyoltoi hunleg ard irgediih ni zes ni tsuhuij baina. uunteigee ch evlerehiig husehgui toriin terguuneesee ehleed ard irged ni Hyatadiig buruutgasaar baih yum
2020-04-08
ko:
Ondor hogjiltei ornuud, soyoltoi hunleg ard irgediih ni zes ni tsuhuij baina. uunteigee ch evlerehiig husehgui toriin terguuneesee ehleed ard irged ni Hyatadiig buruutgasaar baih yum
2020-04-08
Иргэн:
Миний дүү олон улсын мэдээ сайн унш. Англи хэл дээр, франци, итали гэх
2020-04-08
Иргэн:
Үнэн. Европын холбооны зарим гишүүн орнууд европын холбооны тугийг хаяж орос, хятад улсын тугийг тавих болсон
2020-04-08
Гадаад мэдээ:
https://www.google.com/amp/s/amp.france24.com/en/20200403-french-politicians-accuse-us-of-buying-up-chinese-face-masks-bound-for-france
2020-04-08
Хаха:
https://www.google.com/amp/s/amp.france24.com/en/20200403-french-politicians-accuse-us-of-buying-up-chinese-face-masks-bound-for-france
2020-04-08
Оросууд бүр хүнээ байжээ. Дандаа нэг ийм юм бичиж байх болж. Өөрсдийгөө л хичээвэл барав. Социализмын үлдэгдэл өвгөд хөгшдөдөө олигтой тэтгэвэр ч өгч чадахгүй болохоороо ийм мэдээгээр л голыг нь зогоодог байх.
2020-04-08
Хаха:
https://www.google.com/amp/s/amp.france24.com/en/20200403-french-politicians-accuse-us-of-buying-up-chinese-face-masks-bound-for-france
Үлгэрийн порно зохиол байна. Пизда оросуудын хийж байгаа ажил!!!
2020-04-08
Иргэн:
Миний дүү олон улсын мэдээ сайн унш. Англи хэл дээр, франци, итали гэх
Mongol:
Manaihan bol hezee ch ingehgui bolohgui bol malaa hariulaad mahaa ideed bj bn daa kk
2020-04-07
irgen:
Bas hogiin orost syyliin heden jil oorsdoo horig tavij ediin zasgiig ni horloh gej oroldood…evrop amerik 2 oorsdoo hohirch baigaagaa oilgoj baigaach dahiad hychtei horig tavihaar yarj l baigaa shdee, oros harin byh horigoos bolj byh umaa oorsdoo hiih bolsnoor hamaagui ilyy zov zamruugaa orj busad ulsad ch tusalj baina
2020-04-07
Иргэн:
Үнэн. Европын холбооны зарим гишүүн орнууд европын холбооны тугийг хаяж орос, хятад улсын тугийг тавих болсон
irgen:
delhiin hemjeenii ayul bolohod evropiin holboo, amerik gaihuulaad baidag gazruud yuch chadahgui shaardalga tulval bie bieteigee temzeheer baigaa ni il bolj oorsdooch te tuhaigaa yarij baigaa shdee, delhiin hynd soriltod hyatad oros hoer l shalgarch garch baigaag haraad ene 2 orniig busad ulsad tusalj baina gej hordson setgelee shuud l yarij baina shdee tv-eer ichihgui ee, zagaa tulahaar amia bodson muuhai ulsuud bie bieniihee zahialj avch baigaa maskiig hyrtel deeremdeed shivshigee tarij baina
2020-04-07
Зочин:
ямар үнэн нийтлэл бичсэн байна бэ
2020-04-07
gadaadad baigaa Mongoltsuudiin bitsig barimtai humuus gaigui,harin ojutan haraar amidardag humuus ger buluud sanhuugiin huvid hund bolj bgaa...
2020-04-07
Гайтай хар хятадын тараасан тахал өвчин бусад улс орныг сүйдэлж байна даа
2020-04-07
Manaid ch uuseh nuhtsul ni burdcheed bna. Hamgiin teneg ni ZG aas chineeleg irged, ajil orlogotoi irged AAN uudiig sanhuugeer demjij, uursdiinhuu tendert shalgardag kompanuudaa tatvar daatgalaas chuluuluud ehelsen zereg ni niigemd boslogo hudulguun urnuh suuri hurs bolj ugnu.
2020-04-07
USA hogiin ulsdaa
2020-04-07