ШУУД: Надад АН-д өгөх 100 сая төгрөг байхгүй
4-7

УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээлэл хийлээ.

Тэрбээр:

-Би ипотекийн зээлийг бууруулах, тэглэх асуудлаар сонгуульд оролцох улс төрийн намуудад мөрийн хөтөлбөртөө тусгасан талаар санал тавьж байгаа. Хэрвээ миний энэ саналыг дэмжвэл би тухайн намаас нэр дэвшихээ хэлсэн. Гэтэл намайг АН-аас нэр дэвшихээр 100 сая төгрөг өгсөн гэж Х.Ганхуяг бичсэн байна. Би энэ хүнийг танихгүй. Ямар зорилгоор миний нэрийг оруулсан юм бүү мэд. Өөрөө бол МАН-ын гишүүн гэдгээ хэлсэн байна. Сонгуулийн жил хүн гүтгэвэл нэр дэвших хориотой. Улсын ерөнхий прокурор нь "бүрэн зураглал" нэвтрүүлэгт орж, МАН-ынханд үйлчилж байна. Би гомдлоо өгнө. Энэ гомдлыг хуулийн хугацаанд түргэн шийдэх байх гэж бодож байна. Хүнийг гүтгэнэ гэдэг гүтгэлэг.  Надад 100 сая төгрөг байхгүй учир юугаараа өгөх вэ? Хэрвээ мөнгөтэй бол намын итгэл үнэмшил, дотоод асуудлаар өгнө. Хамгийн гол нь тэр мөнгө нь хулгайн мөнгө биш байгаасай. Намаасаа ч гараагүй байгаа хүнийг өөр намд мөнгө өгнө гэж байхгүй. Би УИХ-ын гишүүн болохын тулд улс төр хийгээд байгаа юм биш. Би шинэ манантай яаж тэмцэх талаар мөрийн хөтөлбөрийг орж, улс төрийн сонголтоо хийнэ. МАХН 5 сая төгрөгөө болиод, хүн бүрт үнэгүй орон сууц гэсэн хийрхлээ больчихвол дэмжээд орно хэмээн мэдээлэв. 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
Нуцгэн унэн ил санхуужилт ! Яг шудрага сонгууль бол АН-шиг хуулиин дагуу явах хэрэгтэи! МАН-60-тэрбумын хэрэгтээ хань датах гэж мэн ч их чармаиж баина даа! Ард тумнээ ингэж доош оруулан энуухэн юмыг оилгохгуи гэж бодсон юм баих даа! кккк
2020-04-09
ENE NEG UL BUTEKH ER BAYNAA
2020-04-07
Khorgol
2020-04-07
АН ил санхүүжилт авч байна огт авахгүй гэсэн намууд ямар мөнгөөр сонгуульд орхуу улсын мөнгө хулгайлж нэг бол гадаадын санхүүжилтээр гэсэн үг сонгууль бол маш их зардал гаргадаг гэдгийг хүн бүр мэдэж байгаа тэхээр Баасанхүү АН-с дэвш энэ нь шударга мөнгөний их бага нь чухал биш ил тод нь чухал Ард түмнээс хандив цуглуул чамайг дэмжих хүн зөндөөбайгаа шүү

зочин:
Зөв
2020-04-07
зочин:
АН -ыг одоо хэн ч тоохгүй дээ. та нар цайчихсан луйварчид ш дээ
2020-04-07