ВИДЕО: Төрийн шийдвэр ялгавартай хэрэгжихээр боллоо

Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр төмөр Замчдын хөдөлмөр, эрхийг хамгаалах асуудал ноцтой зөрчидөж байгаа талаар Монголын Төмөр Замчдын ҮЭ-ийн холбооноос мэдээлэл хийлээ.
Монголын төмөр замчдын үйлдвэрчдийн холбооны тэргүүн Б. Баяраа:
-Цар тахлын хүнд үед Ерөнхий сайд У. Хүрэлсүхийн дэвшүүлэн тавьсан асуудал, Засгийн газрын хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хийсэн мэдэгдлийг бид 15 мянган гаруй гишүүдийнхээ өмнөөс туйлын баяртай хүлээн авсан. Гэтэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын тайлбарт энэхүү шийдвэр бодит байдал дээр хөрсөн дээрээ ялгавартайгаар хэрэгжихээр боллоо.
МТЗ-чдын ҮЭ-ийн холбоо Улаанбаатар төмөр зам нийт 16 мянга шахуу ажилтантай. Энэ ажилчид 2019 он гэхэд хүн амын орлогын албан татвар 26,8 тэрбумыг засагт төвлөрүүлсэн байна. Нийгмийн даатгалын шимтгэл, ажил олгогчийн талаас 46,2 тэрбум, ажилтнууд өөрсдөөсөө нийгмийн даатгалын шимтгэлийг 36,7 тэрбум нийт 2019 онд 109,7 тэрбумын татвар шимтгэл төлсөн байна. Гэтэл ийм их татвар шимтгэл төлдөг аж ахуй нэгж байгууллага маань төрийн оролцоотой гэдэг нэрийн дор төрөөс үзүүлж байгаа энэ хөнгөлөлтөд хамрагдахггүй байх ийм зүйл болж байна. Энэ өөрөө буруу жишиг.
Нарийн харвал том том хувийн компанийн өндөр цалинтай ийм хүмүүст их өрөөсгөл харагдахаар байна. Тийм учраас төрийн оролцоотой улсад их хэмжээний татвар төлдөг ажлын хүндийг үүрдэг энэ хамт олонд төр өгөөжөө өгөхийг хүсч байна.
Манай төмөр замын хамт олон жилдээ улсаас татаас авалгүйгээр 40 гаран тэрбумын алдагдалтай байдаг. Коронавирусийн энэ үед шууд өртгөөр гэхэд 20 гаруй тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байна. Анхны тусгаарлалт манай Замын-Үүд дээрээс эхлээд Жинчин буудал зэрэгт хүмүүсийг тусгаарлаж, төрөөс иргэдээс авч байгаа 50 мянган төгрөг зэргийг манай төмөр зам гаргаж ажилласан. Ийм учраас Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлж байна. Мөн мэдэгдлийг ажил олгогч нартаа хүргүүлж байна хэмээн мэдээллээ.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ