Д.Бор: Хонхтой цэцэрлэгт хүрээлэнг шинэчлэх бус сүйтгэж байна

img

Гэрэл зургийг MPA.mn

 

Сүхбаатарын талбайн өмнөх Хонхтой цэцэрлэгт хүрээлэнг 3,2 тэрбум төгрөгөөр шинэчлэн тохижуулах ажлыг НЗДТГ-аас хийж байгаа. Үүнийг зарим иргэд, олон нийт эсэргүүцэн шүүмжилж байгаа юм. Үүнтэй холбогдуулан ургамал судлаач,  доктор, профессор Д.Бор нар нар мэдээлэл хийлээ. 

 

 

Доктор, профессор Д.Бор: 26 эрдэмтэн, судлаачид   нийлээд Ерөнхий сайд болоод хотын даргад учирлах  бичиг хүргүүлсэн.

 

Сүхбаатарын талбайн урд талын цэцэрлэгт хүрээлэн 15 тэрбум төгрөгийн  өртгөөр боссон. Тухайн газар 19 зүйлийн есөн мянган мод бут сөөгүүд таригдсан. 80 жилийн түүхтэй газар. Энэ газрыг зөөнө, өөр газар суулгана гэж байна. Ийм бүтээн байгуулалтыг  устгаад оронд нь усан оргилуун барина гэнэ.  Гэвч  өнөөдөр  хийдэг цаг нь биш. Хонхтой цэцэрлэгт хүрээлэнг тохижуулахад 3,2 тэрбум төгрөг зарцуулна гэж байна. Гэхдээ энэ бол бүтээхээс илүү сүйтгэх ажил болох нь. Энэ цаг үед өнөөдөр тулгамдаж байгаа эмнэлэг барьж байгуулах хэрэгтэй. Үүнийг Ерөнхий сайд, хотын даргад дамжуулж байна. Мод гэдэг доод тал нь зуун жил, дээд тал мянган жил наслах боломжтой зүйл. Нөгөө талаар цэвэр агаар бий болгох гол хэрэгсэл.

 

Хэрвээ төв талбай дээр юм барина гэж байгаа бол машины зогсоолоо болиод зогсоол байсан газраа цэцэрлэгжүүлж тохижуулах хэрэгтэй. Ингэвэл цэвэр агаар, хүмүүст хэрэгтэй зүйл болно гэв.  

 

Иргэн  Ц.Пүрэвхүү: 

 

-Агаарын бохирдлыг бууруулах хамгийн том хүчин зүйл бол ногоон байгууламж байдаг. Гэвч төв талбайн энэ цэцэрлэгт хүрээлэнг буулгах гэж байгаа нь агаар цэвэршүүлдэг хүчин зүйлсийг нураах гэж байгаа зүйл юм. Энд 16 төрлийн 8995 ширхэг мод байна.  Энэ  бүтээн байгуулалт хийгдсэнээр хоёр мянга орчим мод сүйднэ гэж хэлж байсан. Дараа нь 130 орчим мод хөндийрч бусад газар нь ногоон байгууламж  нь хэвээр үлдэнэ гэж байх юм.  Гэтэл мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар дулааны шугам хоолой дэд бүтэц баригдвал ногоон байгууламжид нөлөөлнө гэсэн байсан. Машины зогсоол дээр нь өндөр байшин барих гээд түүний урд талын талбайг татвар төлөгчдийн мөнгөөр засах нь гэж хардаж байна.  Энэ хүнд үед мөнгөө нэн шаардлагатай биш зүйлд зарцуул байгаад нь бухимдалтай байна. Эмнэлэгийн хүртээмж бага байна. Өчигдрийн иргэн Т.Ганболд өөрийн зүгээс санхүү гаргаад энэ ажлыг нь  хийж өгнө гэхээр хотын дарга хүлээж  авч байна. Гэхдээ энэ  бол шийдэл биш.

 

Иргэн Д.Батсүх: 80 жилийн түүхтэй энэ цэцэрлэгт хүрээлэнгээс нэг ч гэсэн мод устгуулахгүй. Арын машин зогсож байгаа талбай дээрээ 00 барих хэрэгтэй. 40 хүний алтан суултууртай 00 хий. Бидний шаардлага бол зураг, төсөв мөнгөө тайлагнах хэрэгтэй.  

Г. Мичидмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Odoo bitgii hutsatsgaa. Zugeer l ajliig ni hiilge.
2020-04-08
Аливааг хийхээр ёс мэт эсэргүүцнэ.Өөрсдөө юу ч хийхгүй,тэгсэн атал дуугүй байхгүй.
2020-04-08
Ёооё яасан ч хэл ам хэрүүл тэмцэл ихтэй нийгэм юм дэ. 1 юм хийх гэхлээр л тал талаас нь болно болохгүй гээд хуцалдчих юм. Тийм сүрхий мундаг хүмүүс юм бол өөрсдөө төрд гарчаач дэ. Чадахгүй чацга царайлж доороос нь хуцалдаад байх юм.
2020-04-07