ШУУД: Зарим арилжааны банкуудын ноёрхолд цэг тавина
4-7

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан цахимаар үргэлжилж байна.  Хуралдаанаар эдийн засгийн хүндрэлийг даван туулах Засгийн газраас өргөн барьсан тогтоолын төслийг хэлэлцэж байгаа юм. Банкны салбарын реформыг хийх ажлын хэсгийг УИХ-аас байгуулан ажиллаж байгаа аж. Эдийн засгийн хүндрэлийг давах туулах хүрээнд зээлийн хүүгийн төлөлтийг гурван сараар хойшлуулах шийдвэрийг Засгийн газар хэрэгжүүлж, Монголбанкнаас холбогдох хуульд өөрчлөлт оруулсан. 

 

 

Гэвч энэ зохицуулалт хөрсөн дээрээ хэрэгжээгүй ирсэн. Үүнд Ерөнхий сайд "Арилжааны банкууд шийдвэр хэрэгжүүлэхгүй бол эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлөх алхам хийнэ" гэдгээ мэдэгдэж байлаа. Харин энэ асуудлаар чуулганы хуралдаан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

 

-Засгийн газар өнөөдрийг хүртэл хуулийн дагуу ажиллаж ирсэн. Үүний үр дүнд Монгол Улсын эдийн засгийг хөл дээр нь босгосон. Өнөөдөр ноолуурын салбарт Хөгжлийн банк зээл олгохгүй бол бид энэ банкаар яах юм бэ. Хөгжлийн банкны хүү 12 хувьтай байна. Хөгжлийн банк Сангийн яамны мэдэлд байхгүй. 5,1 их наяд төгрөгийн эдийн засгийг эрчимжүүлэх төслийг хэрэгжүүлнэ. Бүтээн байгуулалттай холбоотой зам, төв цэвэрлэх хүрээлэн зэрэг ажлыг үргэлжлүүлж явуулна. Эдийн засгийн үйл ажиллагааг идэвхжүүлнэ. Зарим арилжааны банкнуудын ноёрхол дээр цэг тавина" гэдгийг гишүүдийн асуултад хариулахдаа онцлов. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
bold:
gadnii bankaaa oruulj ireeed muuusain hulgaachuudiiig bvgdiiin soli gadniihan mongoliiig hogjvvleeed ognooo
2020-04-08
УИХ-ын даргаа, Одоо буу!
2020-04-08
зочин:
Сайн ажил хийхээр муулдаг хүмүүс байна. Эмч бид нар одоо л цалин нэмэгдэх юм гээд баярлаж байгаа. Ардчилсан нам юу хийв дээ. Нарантуяа гишүүн Эрдэнэ -ий хажуугаас боль доо. Арай л биш...
2020-04-08
Ч:
Amjilt! 2012-2016 оны улс орны эдийн засаг, санхүүгийн завхарлыг арилгаж чадсан хүн.
2020-04-08
Энэ хүн УВС н бүх мөнгийг нэг идэх шиг болдог Мангас
2020-04-08
mgl:
Ipotekiin zeeliin huug buuruulaarai
2020-04-08
irgen:
estoi zov , zarim bank arai dendyy baidag shyydee
2020-04-07