COVID-19: АНУ Японд үйлдвэрлэсэн эмийг эмчилгээнд туршиж эхлэв
4-8

Америкийн Массачусетс мужийн гурван эмнэлэг COVID-19 вирусийн халдварыг эмчлэхэд Японы "Авиган" эмийг турших зөвшөөрөл авсан талаар Boston Globe мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, АНУ-ын эрүүл ахуйн хяналтын газар "Фавипиравир" гэх нэрээр ч худалдаанд гардаг "Авиган" эмийн клиник туршилтыг хязгаарлагдмал байдлаар хийх зөвшөөрлийг өгсөн гэнэ.

 

"Фавипиравир", "Фавилавир" гэх нэрээр ашиглагддаг "Авиган" эмний COVID-19 вирусийн халдварыг эмчлэхэд зориулсан клиникийн туршилт гуравдугаар сарын сүүлээр Японд эхэлж байв. Энэ эмийг ханиад томуу эмчлэхэд зориулан зургаан жилийн өмнө Fujifilm Toyama Chemical Co компани боловсруулан гаргаж байжээ. Харин энэ эмийг амьтад дээр туршихад үр хөврөл өсөхөд сөрөг нөлөөтэй болох нь тогтоогдож байсан аж. Улмаар энэ эмийг жирэмсэн эмэгтэйчүүд хэрэглэх жагсаалтаас хасч, бусад төрлийн эм бэлдмэл үйлчлэхгүй үед онцгой заалтаар хэрэглэж болох эмийн жагсаалтанд оруулж байжээ. 

 

Харин гуравдугаар сард Хятадын эмч нар COVID-19 вирусийг эмчлэхэд "Авиган" эмийг ашиглаж байсан бөгөөд энэ эм үр дүнтэй байсан гэж онцолж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин