Согтуурсан үедээ таван давхраас үсрэхийг завдсан залууг эсэн мэнд буулгажээ
4-8

 

Ховд аймгийн Зэрэг сумын Хөндлөн баг 24 айлын орон сууцны  5 давхар барилгын дээвэрээс хүн үсрэх гээд байна гэсэн дуудлага 2020.04.07-ны өдрийн 22:54 цагт Онцгой байдлын албанд иржээ.

 

Дуудлага, мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн 8 алба хаагч, 1 автомашинтай ажиллаж 22:55 цагт тус байрны оршин суугч иргэн М /24 настай, эрэгтэй/ согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ 5 давхар барилгын дээвэр дээр гарч үсрэх гэж байсныг эсэн мэнд буулган тус сум дахь Цагдаагийн хэсгийн цагдаа дэд ахлагч Э.Амарзаяад шилжүүлэн өгсөн байна.

Shuud.mn
Сонин хачин
irgen:
arhidaj sogtuurahaa boliocheeeeee….
2020-04-08
Hovd:
Zereg sumand gene yy?
2020-04-08