COVID-19: Нидерландад 107 настай эмэгтэй эдгэрчээ
4-8

Нидерландын Гуре-Оверфлакке арлын 107 настай оршин суугч Корнелия Рас COVID-19 вирусийн халдвараас эдгэрсэн дэлхийн хамгийн ахмад настай хүмүүсийн болж байгаа талаар Regnum агентлаг мэдээлжээ. Ахмад настныг эдгэрсэн талаар эмч нар дөрөвдүгээр сарын зургааны өдөр мэдэгдсэн байна.

 

Саяхан 107 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэсэн эмэгтэй ахмадын асрах байранд амьдардаг бөгөөд энд байхдаа сүмийн мөргөлийн үеэр халдвар авчээ. Энэ мөргөлийн үеэр 40 хүн халдвар авснаас 10 нь нас барсан байна.

 

Корнелия Расын тухайд түүнийг халдвар авсан гэдэг нь илэрсэн даруйд эмнэлэгт хэвтүүлсэн бөгөөд Расыг өндөр настай тул эдгэрэх боломж тун бага гэж эмч нар үзэж байсан ч дөрөвдүгээр сарын зургааны өдөр эдгэрсэн хэмээн зарлажээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Корнелия Рас энэ аюулт өвчнөөс эдгэрсэн Нидерландын хамгийн ахмад настай хүн, цаашлаад дэлхий дахинд ч хамгийн ахмад өвчтөнд тооцогдож магадгүй гэнэ.

 

Энд дуулгахад, өмнө нь Нидерландад COVID-19 вирусийн халдвар авсан 101 настай эмэгтэй эдгэрсэн тухай мэдээлэл гарч байлаа. Өмнөд Голланд мужийн эмнэлэгт өндөр настныг "COVID-19 вирусийн халдвар" гэсэн оноштойгоор хэвтүүлсэн бөгөөд курс эмчилгээ хийсний дараа түүний өвчин илааршиж, эмнэлгээс гарсан байна. Түүнчлэн, Нидерландын Стенберген хотын 103 настай эрэгтэй мөн л аюулт өвчнийг даван гарсан тухай мэдээлэл гарч байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Buyantai buurluud yum:
100 naslaad COVID-yg yaldag bol super eryyl hymyys bn daa. Syy, byaslaga, tsever agaar, dugui undag Holland hymyys eryyl baidag aj.
2020-04-08