COVID-19: Борис Жонсоны биеийн байдал тогтворжжээ
4-8

 

COVID-19 вирусийн халдвар авснаас хэд хоногийн дараа биеийн байдал нь муудаж, сэхээн амьдруулах тасагт шилжиж байсан Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоны биеийн байдал тогтворжсон гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлснийг ВВС агентлаг дамжуулжээ. 

 

"Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоны биеийн байдал тогтвортой, сэтгэл санаа өөдрөг байгаа" хэмээн Эрүүл мэндийн сайд Мэттью Хэнкок мэдэгдсэн байна.

 

Эргэн сануулахад, гуравдугаар сарын 27-нд Борис Жонсон COVID-19 вирусийн халдвартай гэж оношлогдсон юм. Улмаар тэрбээр өөрийгөө тусгаарлан, гэрээр эмчилгээ хийлгэж байсан юм. Үүний дараа, дөрөвдүгээр сарын дөрөвний өдөр Борис Жонсоны бие давхар сүйт бүсгүй Кэрри Саймондс ч мөн халдвар авсан нь тогтоогдсон байна.

 

Гэрээр эмчилгээ хийлгэх хугацаанд Борис Жонсоны биеийн байдал муудсаны улмаас дөрөвдүгээр сарын зургааны өдөр түүнийг сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт шилжүүлсэн юм. 

 

COVID-19: Борис Жонсоныг сэхээн амьдруулах тасагт шилжүүлжээ

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин