ВИДЕО: Эмч нарт талархан талбай дээр асар том зүрх зуржээ
4-8

Дэлхий даяар цар тахал дэгдсэн энэ үед тэргүүн эгнээнд, бусдын амь насыг хамгаалахаар нойр хоолгүй зүтгэж байгаа хүмүүс нь эмч, эмнэлгийн ажилтнууд юм. Тиймдээ ч олон улсад эмч нарт янз бүрээр талархал илэрхийлсээр байна. 

 

ОХУ-ын Москва орчмын Подольск дахь талбайд "Эмч нартаа баярлалаа" гэсэн 30 метр бичиг, асар том зүрх дүрсэлсэн байна. Үүнийг ах дүү зураачид болох Илья болон Максим Демченко нар бүтээсэн бөгөөд цар тахлын үед өвчтөн бүрийн амь насны төлөө тэмцэж буй манай үеийн баатрууд болох эмнэлгийн ажилтнуудад талархал илэрхийлэх зорилготой хэмээн өгүүлжээ. 

 

"Хүмүүст энэ нь нэг их сэтгэгдэл төрүүлэхгүй байх л даа. Гэхдээ эмч нар өөрсдийгөө бид бүхний дэмждэг баатрууд гэдгээ мэдрэх ёстой " хэмээн ах дүү Демченко "360" телевизэд ярьсан байна. 

 

Граффит зураачид талбайд асар том бичиг, зүрх зурахын тулд 35 литр будаг ашиглажээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин