Халдварын голомтод ажиллаж байгаа эмч, сувилагч нарт мөнгөн урамшуулал олгоно
2020-04-08

 

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин өнөөдөр ХӨСҮТ-д ажиллалаа. Энэ үеэр коронавируст халдварын оношлогоо, эмчилгээг гүйцэтгэж халуун цэг дээр нь ажиллаж байгаа эмч, сувилагч үйлчлэгч зэрэг нийт хамт олонд чин сэтгэлийн халуун талархал илэрхийлсэн юм.


ХӨСҮТ-д өчигдрийн байдлаар нийт 237 хүнд шинжилгээ хийгджээ. Тандалт судалгаа эмчийн хяналт, лабораторийн шинжилгээ үргэлжилж байгаа бөгөөд өнөөдөр тус төвд 177 хүн тусгаарлагдан, ажиглалтад байна. Манай улс дэлхий улс орнуудын коронавируст халдварын эсрэг хэрэглэж буй эм бэлдмэл, эмчилгээ үйлчилгээг бүгдийг хийж байгаа. Тухайлбал сэжигтэй тохиолдлд бүрт үндсэн оношлуураар тестэлж үзээд дараа нь ХӨСҮТ-ийн төв лабраторийн шинжилгээгээр баталгаажуулдаг байна.


Тус төвд лабраторийн баг, тандалтын эмч, сувилагч зэрэг 200 орчим эмч мэргэжилтнүүд ажиллаж байна. Үүнээс 100 орчим нь коронавируст халдварын голомтод ээлжээр ажиллаж байгааг ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү танилцууллаа.


Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин “Та бүхэнд “Баярлалаа” гэдэг үгийг зүгээр нэг хэлээд өнгөрөх биш, бодитоор илэрхийлэхийг хүсч байна. Тиймээс голомтод ажиллаж буй эмч, сувилагч, үйлчлэгч зэрэг 100 орчим эмч, мэргэжилтнүүдэд Улсын Онцгой комисст ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас хандивласан хөрөнгөөс тус бүр 500 мянгаас нэг сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгох болно” гэсэн юм.


ХӨСҮТ-д эмч, мэргэжилтнүүдээс гадна цагдаа, онцгой, мэргэжлийн хяналт, тагнуул зэрэг байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн шуурхай баг ажиллаж байгаа. Энэхүү баг шинж тэмдэг илэрсэн иргэн, түүний хамгийн ойр хавьтагчийг олж илрүүлэх, шуурхай хариу арга хэмжээг авах бүхий л үйл ажиллагааг зохион байгуулж Улсын Онцгой комиссын шуурхай штаб болон, Эрүүл мэндийн яам зэрэг холбогдох газруудад хүргүүлдэг байна гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ Эрүүл мэндийн сайд ХӨСҮТ-өөс өөр байгууллага ажиллаагүй гэж бодоод явдгийн биш үү. Халдвар тархаахад үнэтэй хувь нэмэр оруулсан байгууллага шүү дээ ХӨҮСТ чинь. Бусад байгуулагаа анхаарахгүй ямар сонин сайд вэээ. Зайлбал таарна
2021-04-29
zochin:
ogoh tsagt ni sain ogoh heregtei ..dandaa ingeh gej bgaa yum shig manaraal haraad suugaad blgyi ....
2020-04-09
Yag unen. Hogiin avilgalchidad setgel baihgui ee. Shunalin tulamnuud.
2020-04-09
УИХ-н гишүүд хандив өгөөчээ:
УИХ-н гишүүд УОК-д хандив өгөөчээ
2020-04-09
харин тийн , будаач будаач гэхэд сахлаа будав гэгчээр зөвхөн хөсүт гээд байдаг нь арай олдоод байна шүү бусад зөсүт онцгой цагдаа хил гааль өөр юу юу билээ зөндөө газрууд байна
2020-04-08
qwerty:
UIX d ner devshikh 100 saytai baij ekh orondoo khandivlakh 1 say iin setgelgui ner devshigchid
2020-04-08
Yag unen. Hogiin avilgalchidad setgel baihgui ee. Shunalin tulamnuud.
Ene said darga nar ingej yavkhaa bolioch khereggui atsnuud
2020-04-08
ZOCHIN:
ER N BOL AJILLAJ BGAA BUGDED N L UGVUL SAINSHUU.GOLOMTOND BGAAD N ARAI ILUU CH GEDGII MUU.OLON HUNII NUR IH HUDULMURIIN HUCHIND L TOGTOON BARIJ BGAASHUU...
2020-04-08
харин тийн , будаач будаач гэхэд сахлаа будав гэгчээр зөвхөн хөсүт гээд байдаг нь арай олдоод байна шүү бусад зөсүт онцгой цагдаа хил гааль өөр юу юу билээ зөндөө газрууд байна
Болж бна ш дээ. Сар бүрийн цалин дээр урамшуулал гээд өгч бвал. Хүмүүсээ боломжоороо эмч онцгойхондоо хандив өгөөрэй
2020-04-08
Багадаж байна:
Хүнд нөхцөлд ажиллаж байгаа энэ хүмүүстээ Авилгачид нөгөө ХОМ-доо олон саяын хадгаламжтай Төрийн албаны луйварчид мөнгө хандивлаач
2020-04-08