Д.Эрдэнэпүрэв: Гэрээсээ гарахдаа  маршрутын анкетаа бөглөөд биедээ авч явдаг
2020-04-09

Бид хотын гудмаар хөл хүрэх бүхий л газраар алхаж,  хичээл эхлэх цагтай уралдан  ангийн хаалгаар орж, шалгалтандаа муу авчихлаа гэж гуниглаж, онц авсан гэж баярлаж гүйгээд л, найзуудтайгаа кино үзэж хөгжилдөж байсан цаг саяхан. Хүн гэдэг өөрт байгаа зүйлдээ хэзээд талархаж, сэтгэл хангалуун байдаггүй. Харин өнөөдөр дэлхийн долоон тэрбум хүн  өмнө байсан хэвийн амьдралдаа л эргэж орохыг хүсч байна. Даанч энэ цаг хэзээ гэдгийг хэн ч мэдэхгүй. Оршил хэсгээ орхиод цар тахлын энэ үед гадаадад амьдарч байгаа монгол иргэдтэй онлайнаар хийсэн ээлжит ярилцлагаа Shuud.mn сайт хүргэж байна.  Энэ удаа Франц улсын баруун муж Сант  Назайр хотод амьдарч байгаа Д.Эрдэнэпүрэвтэй ярилцлаа.

 

-Сайн байна уу? Сайхан хаваржиж байна уу? Та өөрийгөө танилцуулна уу?

 

 -Сайн, сайн байна уу? Намайг Д.Эрдэнэпүрэв гэдэг. Франц улсад гэр бүлээрээ ажиллаж амьдраад 11 жил болж байна.

 

-Коронавирусээс үүдэн амьдарч байгаа хотод нь нөхцөл байдал  ямар байна вэ?

 

-Одоогийн байдлаар хөл хорио, хязгаарлалт тогтоосон. Хорио цээрийн дэглэм  дөрөвдүгээр сарын 15 хүртэл үргэлжилнэ. Нөхцөл байдлаас хамаарч сунгах эсэх шийдвэр гарах байх.  Манай гэр бүлийн амьдардаг энэ хот, нийслэлээсээ  зайтай байдаг учраас одоохондоо тайван байна. Асуудал их хурцадсан зүйлгүй. Улсаас авч хэрэгжүүлж байгаа хорио цээрийн арга хэмжээнүүдийг мөрдөж байна. Гэрээс битгий гар гэсэн шаардлага тавьж байгаа. Иргэд гэрээсээ гарахдаа  маршрутын анкет бөглөж гарах ёстой болсон. Тодруулбал, эмийн сан  эсвэл хүнсээ цуглуулах зэрэг зайлшгүй шаардлагатай үед л гэрээс  гарах боломжтой. Тухайн бөглөсөн цаасан болон цахим хэлбэрээр бөглөсөн  анкетаа биедээ байнга  авч явна. Хэрэв анкетгүй гадуур явж байгаа тохиолдолд торгуультай . Торгууль нь эхний ээлжинд  200 евро, хоёр дахь удаа 350 евро ,  гурав дахь удаа  1350 евро байна.   Нэг сарын дотор дөрөв  ба түүнээс дээш   удаа зарчим зөрчсөн тохиолдолд зургаан  сар хүртэлх   хугацаанд хорих арга хэмжээ авахаар тогтсон. Мөн Франц улс даяараа  орой бүрийн 20 цагт эмнэлгийн  ажилчдадаа зориулан талархлын алаг ташилт хийж байна.

 

Мөн иргэд дасгал хөдөлгөөн хийх гэж гэрээсээ гарч байгаа бол  нэг цагийн хугацаатай. Гүйхээр бол гэрээс нэг км зайнд гүйнэ. Харин Парис хотын цагдаагийн дарга, хотын захирагчтай хамтран дөрөвдүгээр сарын 08-аас эхлэн өдөр бүр 10—19 цагт Парис хотын нутаг дэвсгэрт гадаа биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийхээр гарахыг хориглосон. Хориглосноос бусад цагт боломжтой.

 

-Хүнс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн үү?

 

-Нэмэгдээгүй, харьцангуй тогтвортой байна. Мөн хүнсний дэлгүүрээр үйлчлүүлэхэд хүнсний тэрэг болоод гараа маш сайн ариутгаж үйлчлүүлж байна.

 

Манай монгол иргэдийн хувьд өөрсдөө амны хаалт оёж хэрэглэж байна. Эндэхийн иргэдийн дөрвөн хүн тутмын нэг хүн л амны хаалт зүүж байгаа харагдана. Анх халдвар аваагүй л бол амны хаалт  зүүхгүй байж болно гэсэн. Гэхдээ  одоо  бүгд амны хаалт зүүх хэрэгтэй гэсэн шаардлага тавьж байна. Монгол хүмүүс эмнэлгийн ажилчдад амны хаалт оёж өгөх, хоол хийж эргэх зэрэг тусламж дэмжлэг үзүүлж байна.

 

-Амны хаалт хүрэлцээтэй байна уу? Үнэ...

 

-Амны хаалт эмийн сан, дэлгүүрүүдээр бараг худалдаалагдахгүй байна. Улсаас амны хаалтыг халдвар авсан болоод эмч эмнэлгийн ажилчдад тарааж өгч байна. Хангамж муу байгаа  ч  хот хотоосоо шалтгаж байна. Гэхдээ илүү тархалт ихтэй байгаа хотууддаа түгээлт хийж байгаа. Манай монгол иргэдийн хувьд өөрсдөө амны хаалт оёж хэрэглэж байна. Эндэхийн иргэдийн дөрвөн хүн тутмын нэг хүн л амны хаалт зүүж байгаа харагдана. Анх халдвар аваагүй л бол амны хаалт  зүүхгүй байж болно гэсэн. Гэхдээ  одоо  бүгд амны хаалт зүүх хэрэгтэй гэсэн шаардлага тавьж байна. Монгол хүмүүс эмнэлгийн ажилчдад амны хаалт оёж өгөх, хоол хийж эргэх зэрэг тусламж дэмжлэг үзүүлж байна.

 

-Аж ахуй нэгж, үйлчилгээний газрууд ажиллаж байна уу?

 

-Бараг бүгд ажиллахгүй байгаа.  Шуудан, байрны СӨХ хүртэл ажиллахгүй байна. Хүнсний дэлгүүрүүд л ажиллаж байна даа. Мөн зарим ажиллахгүй байгаа дэлгүүрүүд эрүүл мэндийн тусламжийн газруудад хүнс, бээлий зэрэг боломжоороо тус болж байгаа.

 

-Ажиллахгүй байгаа аж ахуй нэгжүүд ажилчдадаа цалин олгож байгаа юу?

 

-Төрөөс шинэ хууль гаргасан. Тухайн ажиллахгүй байгаа газрын ажил олгогчоос  ажилчдадаа цалингийн 84 хувийн буцаан олголт өгөх тухай. Одоогийн байдлаар ажил олгогчид өөрийн зүгээс цалин өгөөд дараагаар нь төрөөс ажил олгогчид  нөхөн олговор өгөх  зохицуулалттай. Мөн 16 -аас  доош насны хүүхэдтэй  эцэг эх хоёрын аль нэг нь хүүхдээ харах зорилгоор  цалинтай  чөлөө авах боломжтой.  Тухайн  чөлөө авсан ажилтанд цалингийн  80-84 хувийг тооцоолж  өгнө.  

 

-Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл гарах юм уу?

 

- Хүмүүс зайгаа барих үзэгдэл гарч байгаа. Гэхдээ тийм их биш.

 

Багш нь дүн гэхээсээ илүүгээр тухайн хүүхэд зөв хийсэн байна уу? буруу хийсэн байна уу? гэдгийг нь шалгаад ангийн нийт хүүхдүүдээс даалгавар гүйцэтгэсэн үнэлгээ нь хэддүгээр байранд орж байгааг хэлдэг.

 

- Боловсролын байгууллагын үйл ажиллагаа зогссон энэ үед хичээлийг телевизээр орж байна уу?

 

-Тиймээ, телевизээр орж байна. Манай хүүхэд  дөрөвдүгээр ангид сурдаг. Бид багштай нь шууд цахимаар холбогдож хичээл, даалгавраа хийгээд явж байна. Багш нь дүн гэхээсээ илүүгээр тухайн хүүхэд зөв хийсэн байна уу? буруу хийсэн байна уу? гэдгийг нь шалгаад ангийн нийт хүүхдүүдээс даалгавар гүйцэтгэсэн үнэлгээ нь хэддүгээр байранд орж байгааг хэлдэг. Цар тахал гайгүй болж ирвэл зургадугаар сарын 01-ээс сургуулийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх боломжтой гэсэн. Үндсэн  хичээлийн жилийн амралт долдугаар сараас эхэлдэг.

 

-Франц улс дахь Манай улсын элчин сайдын яамнаас мэдээ мэдээлэл хүргэж байна уу?

 

-Өдөр бүр мэдээлэл цахим хуудсаараа дамжуулан хүргэж байна. Хүмүүс асуусан зүйлд хариулдаггүй, утсаа авдаггүй  хүнд сурталтай  гэдэг. Гэхдээ шаардлагатай мэдээ  мэдээллийг өгч ажиллаж байна. Миний зүгээс  хүнд сурталтай зүйл алга, гэж дүгнэж байгаа.

 

-Монголчууддаа хандаж хэлэхэд?

 

- Эрүүл энх тэвчээртэй байж, бүгд хувийн ариун цэврээ сахиж энэ цагийг энх давцгаая гэж уриалмаар байна.

 

 

-Баярлалаа. Танд эрүүл энхийг хүсье

Г.Мичидмаа

 

Shuud.mn
Сонин хачин