ОХУ: Тээврийн хэрэгсэл дэх вирусийг устгах бэлдмэл гарган авчээ

Уралын Эрдэм шинжилгээ, судалгааны химийн хүрээлэн олон нийтийн газрыг COVID-19 вирусийн халдвараас хамгаалан, ариутгах бэлдмэл гарган авснаа ОХУ-ын Засгийн газарт санал болгожээ.
Энэ бэлдмэл нь усан уусмал бөгөөд уусмалаар галт тэрэгний буудал, нисэх буудал, гудамж, тээврийн хэрэгсэл гээд олон нийтийн бүхий л газруудыг ариутган, халдваргүйжүүлэх боломжтой гэнэ.
Дээрх хүрээлэнгийн үйлдвэр вирусийг устгах чадвартай энэхүү шингэнийг сард 200 тонн хэмжээгээр үйлдвэрлэн, Оросын аль ч бүс нутагт нийлүүлэх боломжтой гэжээ.
Одоо хэрэглээнд нэвтрүүлэхэд саад болж байгаа гол хүчин зүйл нь зөвшөөрлийн баримт бичиг бөгөөд улсын бүртгэлд бүртгүүлэн, хэрэглэх зааврыг баталгаажуулчихвал хэрэглээнд нэвтрэхэд бэлэн, мөн бусад төрлийн халдваргүйжүүлэх бодисоос чухамхүү титэм вирусийг устган, халдваргүйжүүлнэ гэдгээрээ онцлогтой юм байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ