COVID-19: Буриадад 9 хүн эдгэрчээ
2020-04-09

Буриадад COVID-19 вирусийн халдвар аван эмчлүүлж байсан хүмүүсийн ес нь эдгэрч, эмнэлгээс гарсан талаар тус улсын тэргүүн Алексей Цыденов мэдэгджээ. 

 

"Та бүхэндээ сайхан мэдээ дуулгая. Буриадад эхний есөн өвчтөний хувьд вирусийг яллаа. Тэднийг эмнэлгээс гаргасан" хэмээн Алексей Цыденов фейсбүүкдээ бичжээ. 

 

Түүнчлэн шинжилгээний хариу нь сөрөг гарсан 20 хавьтагчийг ажиглалтаас гаргасан гэнэ. Буриадын эмч нар хүн бүрийн эрүүл мэндийн төлөө тэмцэж байгаа бөгөөд Буриадад бүхий л хавьтагчдыг олж тогтоон, COVId-19 вирусийн тархалтыг зогсоохын тулд асар их ачаалалтайгаар ажиллаж байгааг Алексей Цыденов онцолсон байна. 

 

"Эхний амжилт нэн чухал. Энэ нь өвчинтэй тэмцэх, цаашид шаардлагатай үр дүнд хүрэх хүч өгч байна" хэмээн Цыденов бичжээ.

 

Энд дуулгахад, дөрөвдүгээр сарын есний өглөөний байдлаар Буриадад халдвар авсан хүний тоо 60 болж нэмэгдсэн талаар тус улсын Засгийн газрын хэвлэлийн алба мэдээллээ. Халдварын сэжигтэй зургаан хүний шинжилгээний үр дүн батлагдсанаар ийнхүү халдвар авсан хүний тоо 60 болсон байна. Сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа зургаан өвчтөний биеийн байдал хүнд байгаа аж. Мөн халдвар аван эмчлүүлж байгаа хүмүүсийн дунд 11 хүүхэд байгаа гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Манайхаас хойно, саяхан илрээ биз дээ. Ийм хурдан, ийм олноор нь эмчилчихэж байгаа юм уу. Арай л биш дээ.
2020-04-09
zochin:
xuumgai yium xiigeed baigaa yum bish biz dee mongol ulsiin turshlagaas suraltsax xeregtei shuu er ni edgersen ch gesen mash xyanamgai baix xeregtei dee
2020-04-09