Ё.Баатарбилэг: Багшаар XII ангийн сурагчдад давтлага хийлгэх боломжийг судалж байна
2020-04-09

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Коронавируст халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй  хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай, Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай, Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай, Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай, Олон Улсын гэрээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн танилцуулгыг УИХ-ын гишүүн А.Амарзаяа хийв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна. 

 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: /УИХ-ын чуулганы танхимаас/

 

-Бид эдийн засгийн хүндрэлээс гарах, иргэдийн орлогыг хамгаалж, ажлын байрыг хадгалах талаар 7 зүйл санал гаргасан. Бид хүссэн хүсээгүй эдийн засгийн цогц арга хэмжээ авах хэрэгтэй. Иргэдээ ажилтай амьдралтай, орлоготой байлгахад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэй. Гадаадад сурч байгаа оюутнууд хүнд байдалд байна. Оюутны байрнаас нь хөөж, эцэг эхчүүдийнх нь орлого тасалдсан болохоор мөнгө өгч  чадахгүй байна гэж байна. Сурч байгаа оюунтууд бол капитал. Энэ талаар ямар арга хэмжээ авч байна вэ? 

 

Ерөнхий сайд хичээлийг есдүгээр сарын 01 хүртэл хойшлуулах санал гаргасан байна лээ. Үүн дээр 12 дугаар ангийн хүүхдүүд хүнд байдалд орж байна. ЭЕШ-ын хамаарах хичээлээр явуулах, давтуулж болохгүй юу. Цахимаар явуулсан гэтэл шалгалтаар асуудал үүсэх вий дээ. 

 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: /УИХ-ын чуулганы танхимаас/

-Гадаад байгаа монгол иргэдийнхээ талаар Засгийн газрын хуралдаан бүр дээр хэлэлцэж байгаа. Өнөөдрийн байдлаар монголруугаа ирэх гэсэн 6600 иргэн байна. Онгоц хязгаарлагдмал байгаа учир Засгийн газар санал боловсруулан явж байгаа. Энэ тогтоолгүйгээр Засгийн газар тухай бүр нь шийдвэрлээд мэдэгдье. 

 

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: Үндсэн хуулийн танхимаас/:

 

-Дэлхийн 190 гаруй улс боловсролын салбартаа хөл хорио тогтоосон байгаа. Нэг тэрбум гаруй хүүхэд хичээллээгүй. Теле хичээл сайн зааж байгаа гэж эцэг эхчүүд сайшааж байна. Манайх харин боловсролын салбартаа анхаараад тасалдуулахгүй байх чиглэлээр онлоайн хичээл зааж, теле хичээл хийж, ЮНЕСКО-гийн албан ёсны сайтууд дээр хүртэл мэдээллээр гарсан. Тавдугаар сард хичээл дуусна, есдүгээр сарын нэгнээс хичээл эхлүүлье гэж бэлтгэж байна. Засгийн газрын хуралдаанаар тодорхой шийдвэр гарна. ЭМЯ-наас санал авахаар өнөөдөр бичиг хүргүүлсэн. 12 дугаар ангийн хүүхдүүдэд тавдугаар сард ямар шугамаар багш нар давтлага өгч болох вэ гэдгийг судалж байна. Одоо нэг сарын хугацаанд давтлага өгүүлэх боломжийг судалж байна. Онцгой нөхцөлд зөвхөн 12 дугаар ангийн хүүхдүүдэд цөөн тоогоор давлага өгөхүүлэх боломжийг судалж байна. 

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Baatarbileg saidaa tugsuh angiin oiutnuudiin hicheeliig ehluuleech ar ger suuldee zaraad hetsuu ium.ene jil tugsuj bgaag ch helehuu
2020-04-11
ikh deed surguuliin asuudliig tsegtsleech yalanguya humuunlegiig shiideh heregtei
2020-04-09
Улирна байх аа даа.
2020-04-09
sudaljil baigaaldaa uur yum hj chadah bish
2020-04-09
zochin:
ikh deed surguuliin tugsukh angiin oyutnuud yah uu, yalanguya anagaakhiin surguuliin 6 dugaar kursiin oyutnuudiin asuudaliig shiideekh kheregtei dee
2020-04-09