Г.Нэргүй: Ууланд алхахыг хориглоно
2020-04-09

 

 

НОБГ-ын гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга хурандаа Г.Нэргүй,  НЭМГ-ын нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга н.Энхзаяа,  НЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харьцах хэлтсийн дарга Б.Мөнхбаатар нар  цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

 

НОБГ-ын гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй:

 

-Өнгөрсөн тав хоногийн хугацаанд НОБГ-т гамшиг ослын 68 дуудлага ирсэн. Үүний 50 орчим хувийг шар өвсний дуудлага эзэлж байна. Гуравдугаар сарын 20-оос, зургадугаар сарын 10, есдүгээр сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 10 хүртэл Ойн тухай хуулийн дагуу түймрийн аюултай үе гэж тооцогддог. Улаанбаатар орчмын цаг агаарын нөхцөл хуурайшилтын нэн аюултай бүсэд орсон байна. Иргэд зусландаа гарахдаа өнжмөл шар өвсийг ил задгай шатааснаас үүдэлтэй хэд хэдэн томоохон гал түймэр өнгөрсөн амралтын өдрүүдэд гарлаа. Богд уулын баруун, зүүн аманд тус бүр нэг га газар, даландавхрын оршуулгын газар долоон га газар, томоохон зуслангийн бүс нутагт гал гарсан.

 

Энэ нь өнжмөл шар өвсний түймэр гарахаас урьдчилан сэргийлэх талаар нийслэлийн Засаг даргын А487 захирамж гарсан. Дөрөвдүгээр сарын  06-аас зургадугаар сарын  10 хүртэл ногоон бүсэд аялал зугаалга хийх, ууланд алхах, сургуулийн төгсөгчдийн баярын арга хэмжээ болон ил задгай гал гаргахыг хориглосон захирамж байна. Нийслэлийн байгаль орчны газар, онцгой байдлын газар, цагдаагийн газар, тээврийн газар, хяналт тавьж ажиллана. Хөдөлгөөнт эргүүл гарсан. Нийслэлийн ногон бүсэд авто тээвэр нэвтэрч болох газруудад замын саад хийж байна.Хөдөлгөөнт эргүүл өдөр бүр өглөөний 10 цагаас 20 цаг хүртэл 67 өдрийн турш ,дээрх нэр дурьдсан дөрвөн байгууллагын давхардсан тоогоор 1340 албан хаагч төвийн таван дүүргийн ногоон бүсэд үүрэг гүйцэтгэнэ.

 

Зөрчил гаргасан хуулийн этгээдэд байгаль орчны улсын байцаагч тухай бүрд нь арга хэмжээ авч учирсан хохирлыг барагдуулж ажиллана. НОБГ-аас өдөр бүр хоёр цагийн хугацаанд хорин автомашинтай хорин маршрутаар коронавирусээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг  чанга яригчаар анхааруулж зөвлөмж өгч, халдваргүйтэл хийж ажиллаж байна. Сүүлийн үед иргэдийн сонор сэрэмж буурч амны хаалт зүүхгүй байх тохиолдол гарч байгаа учраас НОБГ-аас “Амны хааллтаа тогтмол зүүж covid-19 халдвараас урьдчилан сэргийлье,Ойр хээр, өнжмөл шар өвсний гад түймрээс урьдчилан сэргийлье” гэсэн уриалгыг гаргаж байна.   Та бүхэн минь гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлээрэй.  

 

 НЭМГ-ын нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга н.Энхзаяа:

 

-Дөрөвдүгээр сарын 08-ны байдлаар дэлхийд өвчилсөн хүний тоо 1431689 тохиолдол, нас барсан хүний тоо 82074, бүрэн эдгэрсэн хүн 302142 хүн байна.  АНУ, Итали, Испани, ХБНГУ, Франц, Их Британи, Турк улсад өвчлөл их байна. Манай улсын хувьд 16 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс дөрвөн хүн нь эдгэрч одоо хяналтанд байна. Нэгдүгээр сарын 09-өөс дөрөвдүгээр сарын 08-ны хооронд коронавирус халдвар гарсан бүс нутагт зорчсон 323 хүнд вирус судлалын шинжилгээ сорьц авсан байна. Илэрсэн 16 тохиолдлын дөрөв нь эдгэрсэн 11 нь ХӨСҮТ-д, нэг иргэн Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байна. одоо ажиглалтанд 1484 хүн байна.Нийт нэгдүгээр сарын 09-өөс өнөөдрийг хүртэл 4508 хүнийг ажиглалтанд авсан хэмээн мэдээлэв. 

 

Хяналтын есөн  цэг дээр эрүүл мэнд, цагдаа, мал эмнэлэг зэрэг байгууллагуудын 75 ажилтан албан үүргээ гүйцэтгэж байгаа аж.  Нийт 57854 зорчигчид  хяналт тандалт хийсэн байна.

 

Гуравдугаар сарын 27-оос дөрөвдүгээр сарын 07-ны хооронд 942 иргэн хяналтанд орж 124 дүүрэг тосгон, эрүүл мэндийн төвүүд хяналт тандалт хийж байна. Энэ хооронд шилжилт хөдөлгөөн 385 хийгдсэн байна. Үүнээс дүүрэг хооронд 346,хөдөө орон нутагт 39, Иргэд асуумж бөглөхдөө үнэн зөв бөглөж ажиллахыг хүсч байна.  НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Б.Мөнхбаатар “Соёлтой хот аян хэрэгжүүлж байгаа . Энэ хүрээнд иргэд амны хаалтаа зүүж, хувийн ариун цэврээ сайн сахих хэрэгтэй. Мөн газраа чөлөөлөөд орон сууцанд орж байгаа иргэд олон байна. Гэхдээ  хогоо цэвэрлээд нүүх хэрэгтэй байна” гэсэн мэдээлэл хийгээд сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.

 

-Амны хаалт зүүхгүй байгаа иргэдэд торгууль ногдуулж байна уу?

 

-Амны хаалт аа иргэд  зүүх хэрэгтэй. Албан ёсоор торгууль ногдуулаагүй байна.

 

-Угаарын хийн мэдрэгч энэ сардаа багтаж тараагдаж дуусах уу?

 

-65 мянган мэдрэгч маргааш гэхэд ирсэн байна. Ирэх долоо хоногт тараагдана.

 Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
arai l zadgai baih shig baih yum:
horiogoo jaahan changatgasan deer baihaa.gaduur maskgui hessen togloson huuhduud ih bnaa.
2020-04-09
irgen:
tuimer taviad baigaa irgediin eryyl yguig shalgah heregtei novsh zarailaad jiliin jild gal tavij gai boloh umaa, horih heregtei ….zever agaart ch zygeer aytaihan yavchihaj chadahgui yhej baisan malnuud chin oi baigali suitgeed…..
2020-04-09
irgen:
tuimer taviad baigaa irgediin eryyl yguig shalgah heregtei novsh zarailaad jiliin jild gal tavij gai boloh umaa, horih heregtei ….zever agaart ch zygeer aytaihan yavchihaj chadahgui yhej baisan malnuud chin oi baigali suitgeed…..
2020-04-09
Зөв өө. Эхнээсээ түймэр тавиад байна шүү дээ. Угаасаа жилийн жилд л хорьдог. Энэ жил бүр ч хорих хэрэгтэй.
2020-04-09
Uuland alhahiig horigloh ni buruu. Tsever agaart garahiig horigloh ni viruseh ayuliig ulam ihesgej bna.
2020-04-09
zochin:
udur bur,6, 7 dahi udur bur olnooroo zaisangiin uul uruu ih yavtsgaaj bna,
2020-04-09