COVID-19: Токио дахь "Диснейленд" тавдугаар сарын дунд хүртэл хаагдана
2020-04-09

 

Японы нийслэл Токио хот дахь "Диснейленд" парк COVID-19 вирусийн тахлын улмаас ирэх сарын дунд үе хүртэл хаагдана гэж оператор компани болох Oriental Land мэдэгджээ. 

 

Компанийн мэдэгдсэнээр урьдчилалн тасалбар авсан ч үүнийгээ ашиглаагүй хүмүүс тасалбараа солиулж болох бол жилийн эрхтэй тасалбар авсан хүмүүсийн эрхийн хугацааг сунгах аж.

 

Энд дуулгахад, дөрөвдүгээр сарын долооны өдөр Японы Ерөнхий сайд Шинзо Абэ  тус улсын долоон мужид онц байдал зарласан юм. Онц байдал Токио, Осака, Канагава, Сайтама, Тибе, Хёго болон Фукуокад бүтэн сарын туршид буюу тавдугаар сарын зургааныг дуустал үргэлжлэх аж.

 

Онц байдлын хүрээнд олон нийт цугларах газруудыг хаасан ч галт тэрэгний хөдөлгөөн хэвийн ажиллаж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Тибе:
Тибе биш Чиба байлгүй дээ
2020-04-09