Бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх сараас 6.1 хувиар буурлаа
4-9
Гэрэл зургийг MPA.mn

 

Улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 937 (17.5%) хүнээр, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 2.2 (32.4%) мянган хүнээр буурч, ажилд зуучлагдан орсон иргэд 220 (24.5%) хүнээр өсжээ.

 

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2020 оны 3 дугаар сарын эцэст 31.8 мянга, үүнээс 19.4 (61.0%) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 12.4 (39.0%) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.

 

Харин аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2020 оны 3 дугаар сарын эцэст ажилгүй 4.4 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 1.1 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 4.6 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна.

 

Үүнээс Улаанбаатар хотод 2020 оны 3 дугаар сарын эцэст нийт 1.8 мянган иргэн нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 528 иргэн ажилд зуучлагдан орсон байна.


Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС

Shuud.mn
Сонин хачин