COVID-19 вирусийн тухай хамгийн их тархсан 5 цуурхал
2020-04-10

Энэ оны эхнээс л дэлхийн хэвлэлүүдийн гол сэдэв нь COVID-19 вирус болон түүнтэй холбоотой нөхцөл байдлын тухай мэдээлэл болсон. Үүнээс ихэнх нь халдварын тархац, улс орнуудын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн талаарх мэдээлэл байгаа бол хуурамч мэдээллүүд ч багагүй хувийг эзэлж байна. 

 

Хуурамч мэдээлэл, цуурхал тарах гол эх үүсвэр нь олон нийтийн сүлжээ болж байгаа гэхэд болно. COVID-19 вирустэй холбоотой гадаад эх сурвалжтай төрөл бүрийн цуурхал явж байгаагаас олон улсад хамгийн их тархсан таван цуурхлыг Интерфакс агентлагаас авсан эх сурвалжтайгаар хүргэе. 

 

Цуурхал 1. COVID-19 вирусийг америкчууд бүтээсэн 

 

COVID-19 вирусийн тахал нь мужууд дахь өнөөгийн засаглалыг түлхэн унагах зорилготой "нууц улс"-ын команд штабын сургуулилалт гэсэн цуурхал гарсан. Ийм хуурамч мэдээлэл гарах болсонд Америкийн Ерөнхийлөгчийн "жиргээ" нөлөөлсөн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хоёрдугаар сарын зургааны өдөр Твиттер хуудсандаа "титэм вирусийг улс төрийн зэвсэг болгон зориудаар бий болгосон" хэмээн бичжээ. 

 

Цуурхал 2.  COVID-19 вирусийг Хятадын эрдэмтэд гарган авсан

Вирусийг Хятадад бүтээсэн гэх сэжиг удаан хугацаанд яригдаж байна. Гэхдээ яах гэж бүтээсэн гэдэг дээр олон хувилбар яригдсан юм. Хүн амзүйн хямралыг даван туулахын тулд, хүн амын тоо хэт ихэссэн асуудлыг зохицуулахын тулд вирус тараасан гэсэн яриа газар авах болов.  

 

Цуурхал 3. 5G сүлжээ вирусийн эх үүсвэр 

Өнгөрсөн сарын сүүлээр Британийн олон нийтийн сүлжээгээр 5G сүлжээ хүний дархлаанд нөлөөлж, үүнээс үүдэн хүмүүс титэм вирусийн халдварт өртөмтгий болж байгаа талаарх цуурхал газар авсан юм. Үүнд итгэсэн хүмүүс Их Британи дахь үүрэн холбооны операторуудын 20 орчим антенныг шатаажээ. 

 

Цуурхал 4. Вирус сансраас ирсэн

Вирус манай гаригийнх биш гэх цуурхал нэгдүгээр сарын эхээр л гадаадын хэвлэл мэдээллээр гарч байлаа. Зарим нь, цацрагийн хордлогын шинж тэмдэгтэй адил зүйл COVID-19 вируст байгаа гэсэн бол нөгөө хэсэг нь солирын гадаргуу дээр вирус тээгдэн дэлхийд ирсэн гэж үзэж байв.

 

Цуурхал 5. Билл Гейтс вирус бүтээх ажлыг санхүүжүүлсэн 

Дэлхий даяар цар тахал дэгдэж, эмч нар өвчтөнүүдийн амь насыг аврах гэж цаг наргүй тэмцэж байх зуур хөл хорионд "уйдсан" хэсэг бүлэг хүмүүс вирусийн дэгдэлтийн буруутай этгээдийг хайн олох ажилд ханцуй шамлан орсон гэлтэй. Ийнхүү "эрэл хайгуулын дүнд" Билл Гейтсийг буруутгаж эхлэв. Майкрософтыг үндэслэгч Билл Гейтс 2015 онд шувууны вакцинд зориулан вирус зохион бүтээх патент авсан Британийн Прибрайтын хүрээлэнтэй хамтран ажилласан гэж Америкийн олон нийтийн идэвхитнүүд мэдэгдэж байв. Тэдний үзэж байгаагаар Гейтс дэлхийн хүн амын тоог хянах зорилготой, тиймдээ ч вирус бүтээх ажлыг санхүүжүүлсэн гэх цуурхал өнөө хэр нь олон нийтийн сүлжээгээр тархсаар л байна. 

 

Энд дуулгахад, эрдэмтэд энэхүү аюулт вирусийн гарал үүслийг эцэслэн тогтоож чадаагүй ч энэ тал дээр олон оронд судалгаа, шинжилгээ хийсээр байгаа юм. Мөн Америк, Британийн эрдэмтэд SARS-CoV-2  вирус хүний гараар бүтээгдээгүй, өөрөөр хэлбэл лабораторийн нөхцөлд энэ вирусийг гарган аваагүй гэж удаа дараа мэдэгдэж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Вакцин амиа хорлох арга болно байх. Би хийлгэхгүй
2021-03-26
zochin:
virus vaccinii tuhai hen medegdel hiisen bilee, delhiin hvn am hurdan usuj b/a.odoo karantind baugaa humuus sex hiij udriig ungruudug bauh,9sariin daraa turult ers nemegdene.
2020-04-11
Зочин:
Цуурхал биш үнэн байх магадлал өндөр байх оо аль аль нь дээр л бичигдсэн л байсан дэлхийн хүн амыг цөөлөх төлөвлөгөөнд нь монгол улс орсон л байсан даг
2020-04-11
TEHDEEN JMAR VAKCIND MEDEHGUI
2020-04-11
uneheer BILL SANHUULZUULSEN
2020-04-11