ШУУД: Сэлэнгэ, Дорноговь аймаг, Улаанбаатар хотоос цэрэг татахгүй
2020-04-09

 

Улсын онцгой комиссын цаг үеийн асуудлаар хуралдаж шийдвэр гаргалаа. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна.

 

БХ-ын сайд Н.Энхболд:

 

-Энэ оны тавдугаар сард цэрэг татлага явагдана. Цэрэг татлагыг хилийн боомтуудад хийнэ. Харин  Сэлэнгэ, Дорноговь, Улаанбаатар хотоос цэрэг татахгүй. Гол төлөв хилийн цэргийн ангиудад зайлшгүй шаардлагатай байгаа цэргийг татна. Нэг дор 5-аас илүүгүй хүн цуглуулахгүйгээр нарийн зохион байгуулалттай явуулна хэмээн мэдээлэв. 

 

Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг:

 

-Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлийн хугацааг сунгасантай холбоотой 1-12 насны хүүхэдтэй эхчүүд гэрээсээ онлайнаар ажлаа явуулж болно. Мөн Сөүл-Улаанбаатарын чиглэлийн нислэгээр 82 настай өндөр настаныг Улаанбаатар авчирсан. 

 

Бүх шатны боловсролын үйл ажиллагааг түр зогсоосонтой холбоотой теле хичээл явагдаж байгаа. Их, дээд сургуулиудад сургалтын төлбөрөө бүрэн төлсөн эцэг эхчүүд гомдол гаргасан.  Хүүхдийнхээ сургалтын төлбөрийг бүрэн төлсөн эцэг эхчүүд ирэх жилийн сургалтын төлбөрт шилжүүлэхээр ярьж байна. Төрөөс ирэх жилийн сургалтын төлбөрийг зохицуулна. Маргааш УИХ дээр ярина. Хуулийн төслийг өргөн барьж хэлэлцүүлнэ.

Shuud.mn
Сонин хачин
irgen:
yarij baigaa umaa oilgoj baina uu ganzha 82 nastai hyn avchirsan um shig oilgogdoj baina
2020-04-09