COVID-19: БНАСАУ-д нано гадаргуутай амны хаалт бүтээжээ
2020-04-09

 

БНАСАУ-ын эрдэмтэд COVID-19 вирустэй тэмцэхэд зориулан нана гадаргуутай бактерийн эсрэг амны хаалт бүтээсэн талаар Солонгосын цахим мэдээллийн төв агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, БНАСАУ-ын Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн тоног төхөөрөмжийн судалгааны хүрээлэнд амны хаалтыг бүтээсэн бөгөөд тус улсад байдаг материалаар амны хаалтыг бүтээжээ. Улмаар амны хаалтыг Пхеньян дахь эмнэлгийн тоног төхөөрөмжийн үйлдвэрт үйлдвэрлэж эхэлсэн байна. 

 

"Шинээр бүтээсэн, бактерийн эсрэг нано бэлдмэлтэй амны хаалтууд нь агаар дахь төрөл бүрийн бактери, вирусийг устган, амны хаалтыг зүүсэн хүн цэвэр агаараар амьсгалах боломжтой" гэж агентлаг мэдээлжээ. 

 

Эмнэлгийн тоног төхөөрөмжийн судалгааны хүрээлэнгийн мэдээлснээр шинэ амны хаалтууд нь бактери болон вирусийн эсрэг үйлчилгээтэй, жижиг ширхэгт тоосонцорыг нэвтрүүлэхгүй, амьсгалахад саадгүй байх нөхцлийг бүрдүүлсэн гэнэ. Мөн энэ бүтээгдэхүүн нь ДЭМБ-аас хүлээн зөвшөөрсөн амны хаалтын техникийн үзүүлэлтүүдэд нийцэж байгаа юм байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин