М.Чимэддорж: Энэ байдлаараа сонгуульд орвол Ардчилсан нам арчуулах нь тодорхой
2020-04-10

 

Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн М.Чимэддоржтой ярилцлаа.

 

-Ерөнхийлөгч төсвийг тодотгох, сонгуулийг хойшлуулах зайлшгүй шаардлага байгаа талаар ойрмогхон хоёр ч удаа уриаллаа. Ардчилсан нам энэ талаар тодорхой байр суурь илэрхийлсэнгүй. Сонгууль хойшлуулахаас татгалзах юм шиг ойлгогдсон. Энэ талаар Таны бодлыг сонирхож байна?

 

-Сонгууль хойшлох эсэх тухай яриа титэмт вирусийн тархалтын нөхцөл байдлаас шууд хамаарна. Дэлхий дахинд бол дайны байдал үүслээ гэж үзээд урт хугацааны тулаанд бэлтгэж байна шүү дээ. Гэтэл Ардчилсан нам, Ардын нам аль аль нь маш мэдрэмжгүй хандлага гаргаж байгаа. Ерөнхийлөгчийн хэлсэн үгэнд хоёр санаа анхаарал татаж байна. Нэгдүгээрт, ардчилсан сонгууль хамгийн түрүүнд олон улсын ажиглалт дор явагдах ёстой. Гэтэл хөл хорио тогтоочихсон үед олон улсын ажиглагчид, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ирж сонгууль ажиглах бололцоо байхгүй гэсэн болгоомжлол. Хил хаачихсан, нээгээд оруулдаг юм гэхэд энд 21 хоног хөл хорионд суугаад дараа нь манай сонгуулийг ажиглах тийм олон улсын байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, ажиглагч олдох уу, үгүй юу.

 

Нөгөө нэг асуудал нь, халдваргүй, эрсдэлгүйгээр сонгуулийг,  сурталчилгааг зохион байгуулахтай холбоотой маш том хүндрэл бий болно. УОК сонгогчидтой уулзалт хийх журам боловсруулж байгаа юм гэнэ билээ. ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу хүмүүс хоорондоо 2 метрийн зайтай сууж, нэр дэвшигчтэй уулзах болж байна. Сумын сургуулийн зааланд 2 метрийн зайтай сонгогчдыг суулгахад ихдээ 80 хүн багтна. Дээрээс нь олон хүн цуглах газрыг урьдчилж ариутгал хийх, сонгогчдыг хувийн хамгаалалт, гарын ариутгал хийж байж оруулах гээд маш их зардалтай, цаг үрсэн ажил болно. Ийм маягаар бол ихэнх сонгогч залхаад уулзалтад оролцохгүй, эрсдлээс зайлсхийх сонирхол нь давамгай байх нь тодорхой. Ер нь бол уулзалт зохион байгуулах нь нилээн төвөгтэй болохоор үндсэндээ мэдээлэл байхгүй сонгууль болно. Ялангуяа хөдөөд. Сумын төв болон хөдөө амьдарч буй хүмүүсийн ердөө 15 орчим хувь нь л интернет орж, сошиал орчноос мэдээлэл авч байна. Бусадтай нь нэр дэвшигчид уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулах бололцоотой байх ёстой. Тэгэхээр ийм бололцоо хаагдах нь.

 

-Та сонгууль хойшилсон нь Ардчилсан намд ашигтай гэж хэлэх гээд байна уу?

 

- Би Ардчилсан намын гишүүн, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүний хувьд манай нам сонгуульд ялаасай л гэж хүснэ. Гэтэл одоогийн байдлаар явбал 6 дугаар сарын 24-ний өдөр санал хураахад Ардчилсан нам арчуулахаар байна. Үнэнийг хэлэхэд манай нам ихдээ л 15 суудал авахаар төлөв харагдаж байна. Үүнд шууд хэлэхэд манай намын даргын нэр хүнд хэтэрхий доогуур байгаа нь нөлөөлнө л дөө. С.Эрдэнэ хамгийн муу улс төрчдийн жагсаалтыг байнга тэргүүлдэг. Ядаж байхад дуугарах бүрдээ буруудаж байна. М.Тулгат гээд манай намын ҮБХ-ын гишүүн энэ талаар их тодорхой пост бичсэн байна лээ.

 

Ардчилсан тогтолцооны хамгийн том дайсан бол авлига. Энэ тал дээр нам харгалзахгүй бүгд нэг ойлголттой байх ёстой. Ардчилсан нам нэр дэвшүүлэхдээ юуны өмнө авлигад нэр холбогдсон хүмүүсийг, мөн одоо сонгуульд зарцуулах мөнгөний эх үүсвэр нь авлигын мөнгөнөөс санхүүжигдэж байгаа тийм хүмүүсийг дэвшүүлж болохгүй шүү дээ. Тэгэх юм бол юун ардчилсан тогтолцоо, авлигачид бүгдийг идээд уугаад,  нураагаад дуусгана. Гэтэл өмнөх жилүүдэд төрийн өндөр албан тушаалд ажиллаж байсан, одоо авлига албан тушаалын хэрэгт шалгагдаж, идсэн уусан асуудалд нэр холбогдон яригддаг хүмүүс нэр дэвших залуучуудын мөнгийг төлдөг жишиг тогтож байна. Би нэр бүхий 5 залуугийн сонгуулийн дэнчин 100 сая төгрөгийг хэн хэн гаргаж байгааг баримтаар мэдэж байгаа. Шаардлага гарвал олон нийтэд ил болгоно. Тэгэхээр нэр дэвшигчдийн сонгуулийн санхүүжилт цэвэр эх үүсвэрээс байна уу, үгүй юу гэдгийг шалгах зүй ёсны шаардлага үүсэж байгаа. СЕХ хуулинд заасан хандивын хэмжээ,  санхүүжилтийн хэмжээ зэргээс гадна эх үүсвэрийн цэвэр байдлыг харах ёстой.

 

-С.Эрдэнэ даргын нэр хүнд сонгогчдын дунд тааруу байна гэж үзэж байна уу?

 

-Тааруу биш ээ маш муу байгаа. Хоёр намын систем, парламентийн засаглалтай улсад намын даргын нэр хүнд чинь ерөөсөө намын нэр хүндийн 50 хувь байхгүй юу. Тэр хүн чинь дараагийн Ерөнхий сайд шүү дээ. Тэр хүний гаргаж байгаа үйлдэл, хэлж буй үг, шийдэл, бодлого нь дараагийн Засгийн газрын бодлого болох тул сонгогчид намын даргыг харж л намыг үнэлнэ шүү дээ. Гэтэл С.Эрдэнэ байнга муу зүйлд холбогддог, буруу ярьдаг, эвгүй араншингаа нийтэд байнга харуулдаг зэргээс болоод нэр хүнд, дэмжлэг маш муутай. Ийм байдлаар сонгуульд ороход Ардчилсан намын хувьд маш хүнд байх болно. Ядаж байхад С.Эрдэнэ нэр дэвшигчиддээ бодлогын өрсөлдөөн, ур чадвар, мэдлэг боловсролын шалгуур бус мөнгөний  шалгуурыг голчилж тавиад тэргүүлэх хэсгийг нь шууд өрсөлдөөнөөс хасчихаж байгаа юм. Нэр дэвшигч шалгаруулах үйл явц нь хаалттай, битүү байдлаар өрнөж байгаа нь нийт гишүүдэд итгэл үнэмшил төрүүлэхээргүй болж байна. Гишүүд нэр дэвшигчдээ итгэхгүй байхад  сонгогчид итгэх үү?

 

Сонгуулийн хуулиас шалтгаалаад нэг намын нэр дэвшигчид хоорондоо өрсөлдөх тийм сонгууль болчих гээд байхад нэр дэвшилт шударга, ил тод биш, шалгуур нь мөнгө байхад улам л нэрмээс болох байх даа. Яг үнэндээ Ардчилсан намын нэр хүнд, намын даргын нэр хүндийг харьцуулбал намын даргын нэр хүнд намынхаа нэр хүндийг доош татаад, хасах руу оруулчихаад байгаа байхгүй юу. С.Эрдэнэ даргаас өөр хүн намын дарга байсан бол намын нэр хүнд дээр нэмэх оноо  авчирч байх байсан. Айхтар нэр хүндтэй биш гэхэд нейтрал хүн дарга байхад л манай намын рейтинг дор хаяж 15 хувиар өсчих бололцоотой. Энийг би хэлж байгаа юм биш. Сүүлийн үед хийгдсэн бүр судалгаа, жишээ нь МЭК агентлагийн Улс төрийн барометр судалгааны дүнг хараарай.

 

-З.Энхболд гэж хүн Ардчилсан намын даргын зөвлөх болсноор ямар нэг нөлөөлөл үзүүлж байна уу? Тэр хүн бараг танай дарга шиг байдаг биш юм уу.

 

-Ардчилсан намын удирдлага гэдэг нь намын дарга, ЕНБ дарга, Нийслэлийн намын хорооны дарга гурав гээд дүрмэндээ заачихсан. Намын даргын зөвлөх бол удирдлагын албан тушаал биш, шийдвэр гаргагч биш. Гэтэл С.Эрдэнэ унхиагүй, мэдлэггүй, харилцааны чадвар байхгүйгээс З.Энхболд гэдэг хүний нөлөөлөлд орж, цаадах нь бүрэн эрхтэйгээр намыг төлөөлж яриад байх юм. Төлөөлөөд байхаар олигтой ч ёс зүйтэй хүн биш. З.Энхболд гэдэг хүнийг саяхан "Страто" гэх компани, Хүннү хороолол, дээрээс нь Малчин ч бил үү нэг телевизтэй холбоотойгоор албан тушаалаа ашигласан, хууль зөрчсөн гэх асуудлуудыг Л.Наранбаатар, Б.Галаарид нарын хүмүүс янз бүрийн баримт дэлгээд, илчлээд яваа.

З.Энхболд өөртэй нь холбоотой аливаа асуудалд маш хурдан хариу өгдөг, няцаадгаараа алдартай. Гэтэл Хүннү хорооллоос асар их хэмжээний талбай авсан, хүний ТВ дээрэмдсэн гэх хоёр асуудал дээр дуугүй суугаад баайна. Хүннү хороолол гэхэд шууд улсын төсөвт ч юм уу хохирол учруулчихсан биш гэж бодож магад. Үгүй юм аа. Оршин суугчдын төлбөрт, худалдаж авсан талбайн хөлсөнд З.Энхболдын дүүд өгсөн талбайн үнийг шингээчихэж байгаа. Нөгөө талаар тийм хэмжээний орлогын албан татварыг төсөвт тушаагаагүй өнгөрсөн байгаа. Дээр нь японы хөрөнгө оруулагчийг сүрдүүлж байгаад газрыг булааж авсан гэдгээрээ Японоос орж ирэх хөрөнгө оруулалт бол эрс саарсан. Ер нь Монгол Улсын хөрөнгө оруулалт, бизнесийн орчны талаарх Япон дахь нэр хүнд их буурсан л даа. Тэгэхээр улс хохирсон болж таараад байгаа юм. Үүнийг шалгах хэрэгтэй. Уг нь З.Энхболд өөрөө шалгуулчих ёстой юм. З.Энхболд юм л бол бусдыг шүүхэд өгдөг. Энэ удаад бол эсрэгээрээ өөрийгөө шүүхэд өгчих хэрэгтэй. ТВ-ээр үзүүлээд байгаа дүр шигээ тийм л шудрага хүн мөн бол шалгуулаад нэрээ цэвэрлэчих. Дүүгийнхээ тэр их том талбай худалдаж авсан орлогын эх үүсвэрийг нотолчих. Ингээд л болоо. Үгүй бол Ардчилсан намд ахиад л гай болох гээд байна.

 

Улс төрийн амьдрал чинь хүмүүсийн нэр хүнд, итгэл үнэмшил дээр л тогтож байгаа тийм үү? Сонгогч гэдэг чинь бидний төлөөлөөд зөв шийдвэр гаргах хүнийг л сонгох гэж байгаа шүү дээ.

 

З.Энхболд бол сонгогчдоор, гишүүдээр ажлынхаа дүнг тавиулаад аль хэдийнээ удирдлагаас зайлчихсан хүн. Одоо ингээд С.Эрдэнэ даргын зөвлөх нэрээр намыг төлөөлөх, удирдахыг санаархаж байгаа бол буруу. Ардчилсан намын гишүүд зүгээр хараад суугаад байх юм. Хөөгөөд, шаардаад зайлуулах хэрэгтэй. Энэ хүн гай болжу байснаас гавъяа байгуулсан түүх байхгүй. Тавантолгойг та бидэнд биш, өөрийнхөө угаах үйлдвэрт үлдээсэн нь  тодорхой боллоо шүү дээ.

 

- Ардчилсан намд тэгээд ямар нэг гарц байна уу?

 

-Байгаа. С.Эрдэнэ даргад зөвлөхөд намаа боддог бол зүгээр л намын даргынхаа ажлыг өгчих. Намын дарга алдаа гаргавал хариуцлага тооцох боломж намд нь байх ёстой. Гэтэл С.Эрдэнэ дүрмээс намын даргад хариуцлага тооцох заалтуудыг алга болгочихсон. Ардчилсан нам сонгуульд ялъя гэж бодож байвал хамгийн түрүүнд С.Эрдэнийг өөрчилчих хэрэгтэй. Яахав намын дэд дарга болог, нэр  дэвшиг л дээ. С.Эрдэнэ хуучин үлэг гүрвэлүүд болох улигт Ц.Элбэгдорж, Да.Ганболд, Баабар, Р.Амаржаргал, Б.Дэлгэрмаа, Д.Баттулга нэр барьцаалагдсан, тэднээр хүрээлүүлсэн нь илэрхий болсон. Одоо С.Эрдэнийг тойрч байгаа хүмүүсийг л хар. Дан Ц.Элбэгдоржийн гэгдэх л хүмүүс! Эд нар шинэ зүйл хийхгүй ээ. Ийм улиг болсон улс төрчдийг сонгогчид хүлээж авахгүй. Ардчилсан нам яаралтай үлэг гүрвэлийн үеэсээ салах хэрэгтэй. Жинхэнээрээ шинэчлэгдэх ёстой.  Үгүй гэвэл сонгуулийн дараах С.Эрдэнэгүй Ардчилсан намыг хэрхэн эмхлэх, шинэчлэн зохион байгуулах талаар одооноос төлөвлөх, бэлтгэх хэрэгтэй л болно доо.

Shuud.mn
Сонин хачин
Б:
Чи чи
2020-05-07
Ан намын залуучууд бүгд ман намын тагнуул байна сонгууль болох гээд байхад өөрсдөө согосон дарга намаа дандаа харлуулж муулж ярьж байх юм энэ чимэддорж хизээний үл бүтэх нөхөр чи ман нам юмуу батзанданлуу зайлж ан намыг амар амаглан байлага
2020-04-13
Чи:
Чи юугаа мэддийн тэнэг бацаан
2020-04-12
Б:
Чи чи
АН-ын гишүүн:
С.Эрдэнэ бол хамгийн сайн улс төрч шүү" Энэ 4 жилд С.Эрдэнэ зүгээр л сөрөг хүчний намын дарга, УИХ гишүүн байлаа... Гэтэл МАН, МАХН-ны бүх гишүүд, тролуудтайгаа, АН -ын гэх нэртэй урвагчид бүгд ганцхан С. Эрдэнийг л харуулах ажил хийлээ. Үнэхээр бахархам сайн улс төрч шүү... Энэ хүнээс сурнамж ав, юу ч болоогүй юм шиг бай, зөвхөн ард түмэндээ тус дэм хүргэж ажиллах хэрэгтэй юм.
2020-04-11
Irgen:
Tajikstan Turmenistan covid19 corona baihgui ni irgedee avch ireeguinh. Manai Mongol irgedee avch ireh ni tedgeer ulsuudaas sain gedgee l haruulsan. Erdene irgedee avch irehgui geed onoo aldjee
2020-04-11
Зочин:
Тийм учраас ерөнхийлөгч сонгуулийг хойшлуул гэж санал тавиад байгаа юм биш үү
2020-04-11
Irgen:
Gadaadaas irgedee avch irehgui gej yariad namiihaa neriig Erdene unagasan. Tajikstan, Turkmenistan irgedee ahin dahin avaagui uchraas corona covid baihgui uls. Ter ulsuudtai haritsuulahad manai Mongol elgen sadan eh ornoo negtnee avrah geed irgedee tataj baigaa yum
2020-04-11
зочин:
С Эрдэнэ яг МИ овогт Энхболд шиг гүрийж намаа навс унаглаадаа араггүй том авилагч юмдаа
2020-04-11
зочин:
С Эрдэнэ яг МИ овогт Энхболд шиг гүрийж намаа навс унаглаадаа араггүй том авилагч юмдаа
2020-04-11
Ee hoorhii:
Eredne ch AH iig yag Bayangol duureg shig l bolgood haychihlaa daa. Erdeniin huviin nam bolson AH odoo ongorson. Shorongiin hulgaich aluuchnaar udirduulhaar iim l iym boldog iym daa.
2020-04-11
Ганбат:
Сонгуулийг хойшлуулбал АНд ашигтай байх магадлалтай МАНынхан сонгуульд зориулж 1 их наядыг хороновирусаар далимдуулж, ноолуур болон ажилтангуудад өгөх 200,000 аас босгочихлообас нэр хүнд гь ч АНаас дээр
2020-04-10
Зочин:
Энэ нэг ардын намын туршуул бас юу яриад байна даа ийм хумуусийг хоох хэрэгтэй шуу ийм уед ярих хэлэх юмаа сайн бодож ярьж бай
2020-04-10
Бунжаагийн аөв:
чи өөрөөгахай наарааг шшаадаг биз дээ.ядаж жирэмсэн болгодог нь ч юу в дээ
2020-04-10
zochin:
demjij bna
2020-04-10
zochin:
unenuug l hellee dee,, zorigtoi bna.zuv zuv,, iim l baih heregtei.yag uneniig ni hellee dee
2020-04-10
Би:
Чамд Наараатай мэндлэх ч боломж үгүй,учир нь чи хэтэрхий доогуур
2020-04-10
Зочин:
Ккк... Бурууг засах нь буруу юм уу. Засаж чадахгүй бол АН БУДАА БОЛНО ДОО
2020-04-10
Зочин:
Ардын намд ждүчин авилгач хүчирхийлэгч концэсчид байхад айгаад байнуу ан ман үзнэшүү.
2020-04-10
Huduu tsaraitai naraaatai yavaldaj baisan bas l hodoonii aldartai orkuudin 1 songuuli bolhoor neg suudal deer buucih geed uzeed daan ch tsarainaas hodoonii orj gedeg ni medegded gardagui bandi daa duus2 ork
2020-04-10
Mongoliin hogjiliig hoish tatagchid, shudarga bus hymyys ….hench AN-iig songohgui
2020-04-10
Mongoliin hogjiliig hoish tatagchid, shudarga bus hymyys ….hench AN-iig songohgui
2020-04-10
AN gishuun:
bodit uneniig helsen bn.yag odoogiin baidal iim l baigaa ni unen.Erdenee uuriiguu bish namaa bodmoor yum.Zorigtoi uurchlult hiihgui bol AN nas barah ni todorhoi
2020-04-10
Зочин:
Нээрээ яагаад АН-д ийм тэнэг дуракууд шургалчихдаг юм бэ. Нам болон намын даргаа муулаад явахаар ганц өөрийнх нь нэр хүнд өсөх юм байх даа Зайлуул. МАН-ын гишүүд та нараас юугаараа ялгаатай байдаг бэ гэдгийг чи мэдэх үү.Тэд юу ч болж байсан тогоондоо алалцаж чаддаг учраас гаднаас нь харахад хэр буртаггүй харагддаг юм. Ийм балиар заваан ҮБХ-ний гишүүдтэй байхаар яаж АН өнөгтөй харагдаж бэ дээ. Өнөөдөр бас нэг залуу хэн гэлээ Мөнхэрдэнэ гэсэн байх аа АН-ынхаа ҮБХ гишүүдийг зүгээр бүгдийг нь газар булшлаад хаячихана билээ. Тэгээд өөрийгөө АН гишүүн гээд байгаа юм аа.Ичиж үхмэр. Би АН-ыг дэмждэг жирийн л иргэн хүн. Тэрэндээ ч үнэн ч байдаг.Ардчилалын буянгаар өөрийн гэсэн өмчтэй болсон. Манайх гэдэг айл өөрийн гэсэн хөрөнгөтэй байсан үг судлахад өмнө үедээ тийм боломж байгаагүй л юм билээ. За тэр ч яахав. Гэхдээ та нар шиг өлөн юмнууд төр барилцахгүй шүү. АН-ын нэр хүндийг 30 жил дараалан дотороос нь буснуулдаг МАН үнэндээ агуу юм гэхээс өөр юу хэлэх бэ.
2020-04-10
Зочин:
Ккк... Бурууг засах нь буруу юм уу. Засаж чадахгүй бол АН БУДАА БОЛНО ДОО
ЮУН 10 , 1-2 СУУДАЛ АВБАЛ ИХ ЮМ
2020-04-10
АРЧУУЛНА , ЯЛАНГУЯА ЧИ БОЛ БҮР АРЧУУЛНА , ТАНАЙ НАМ ЕР НЬ БҮР ГАЗРЫН ХӨРСНӨӨ АРЧИГДАХ БАЙХ АА , ЗӨВХӨН СОНГУУЛЬ БИШ
2020-04-10
зөв л ярилаа
2020-04-10
Наараагийн доодох ш дээ чи:
Наараагаа шаагаад тавиулж чадсан уу ингэхэд чи Чимэддоржоо? Сонгууль дөхөөд шантаач хийдэг уйваагүй зангаа л хаячих!!!
2020-04-10
Би:
Чамд Наараатай мэндлэх ч боломж үгүй,учир нь чи хэтэрхий доогуур
Иргэн:
Ан-хан 2012-16 онд засаг барьж байхдаа бараг бүх томчууд нь хулгай луйвар хийж Бондуудын хэдэн зуун тэрбум төгрөгийг идэж ууж, нилээд нь 1 худагт хоригдож шалгагдаж, хэдэн том луйварчин нь шоронд явсан гэх мэтээр новшийн хулгайчууд болохоо харуулсан. Баатар Бат-Үүл нь хүртэл хүүтэйгээ хамтран улсын мөнгө идэж шалгагдаж байгаа. Ийм новшнуудыг хэн сонгох юм бэ. Арчуулна зүгээр
2020-04-10
Иргэн:
АН-д ингэж зоригтой дуугарах хүн алга бна, бүгд дарга нарынхаа харцаар хөдөлж дуугардаг, ард түмнийхээ төлөө биш, хэсэг бүлэг фракц энэ тэрийнхээ төлөө дуугарч хөдөлж явдаг баячуудын НАМ болсон нь туйлын үнэн ш дээ. Мөнгө төлсөн нь нэрээ дэвшүүлж байгаа нь нөгөө МАН-н 60 тэрбумаас ялгарах юу ч байна
2020-04-10
zochin:
demjij bna
Harin ch helie gesnee shuluuhan helchihdeg zaluu baina. . Tanai namiin zaluuchuud bugd uur shig chin zorigtoi daichin bsn bol Erdene bye bye shuu dee. Amjilt !!!! Daan ch tanai zaluuchuudad negdmel chanar alga
2020-04-10
мэргэн:
Тэсэхээ байгаад цээжэнд хуралдсан зүйлээ ярив бололтой. Энэнээс өөр үнэн хаана байхад , жирийн гишүүд нь С.Эрдэнэ даргаа мэдээлэл хийх гээд гараад ирхээр яс нь хавталздаг боллоо бас үзэн яддаг болж
2020-04-10
мэргэн:
Тэсэхээ байгаад цээжэнд хуралдсан зүйлээ ярив бололтой. Энэнээс өөр үнэн хаана байхад , жирийн гишүүд нь С.Эрдэнэ даргаа мэдээлэл хийх гээд гараад ирхээр яс нь хавталздаг боллоо бас үзэн яддаг болж
2020-04-10
Bi:
Чамайг ажиглаал байгаа шүү...
2020-04-10
Naadhiig chin medne:
Энэ бацаан одоо ингэж хуцаж байгаа эрхийг нь хэн хэзээ өгсөн гэж ойлгодог юм болоо. Хэний гар хөл болчоод солиорч байнаа. Жаахан мөнгө хусч дадсан ийм юмнууд зөндөө байгаа.Чи эхлээд өөрийгөө, гэрээ засчихаад дараа нь хуц.
2020-04-10
irgen:
evt shaazgai buga barina gecheer evtei bai chuhal shuu zaluuchuudaa sain zovloldoj songuulid oroo ingej nulimaad bval an chin ugui bolno shdee tiimees ev negdek chuhal daa zaluuchuudaa ahmaduudaasaa ug sonsoj avah geehiin zarchimaa barij bj yalalt bguulna huu 20 ond zaaval yalalt bguulah ni chuhal shuu
2020-04-10
АН:
ХАХА.. ШҮҮМЖ БАЙХ НЬ ЗӨВ Ч ХЭМЖЭЭ ГЖ БИЙ БАЙХАА..ХЭН НЭГНИЙГ ЯРИХДАА АН- НЭРИЙГ СЭВТҮҮЛЭХ ХЭРЭГҮЙ БАЙХ. ЭНЭ НЭРИЙГ ЯАЖ ӨРГӨЖ ЯВАХ НЬ ГИШҮҮДИЙХЭН ЁС ЗҮЙТЭЙ ХОЛБООТОЙ БОЛОВ УУ? ЖИШЭЭН НЬ МАН ХҮН БУУДАЖ БАЙСАН УУ? ГЭВЭЛ ТМ АН БОЛ ҮГҮЙ ШҮҮ ДЭЭ. ЧИМЭДДОРЖ ЗҮГЭЭР Л КАРЕРАА ӨСГӨХ СОНИРХОЛТОЙ БОЛ ТАРХИА ЦЭНЭГЛЭ. БУСДАД БҮҮ ӨГӨӨШ БОЛ..ЖААХАН ТЭНЭГДҮҮ Л ЯРИЛЦЛАГА ӨГЧ ДЭЭ ..
2020-04-10
Сонгогч:
Юун сурталчилгаа, бас сонгогчидтой уулзах нтр вэ?! МАН, АН хоёр “тараа таниулчихсан” !
2020-04-10
ЭНЭ БАЙДАЛСААД БАЙХ ЮМ БАЙХГҮЙ АРДЧИЛСАН НАМ УГААСАА ИЙМ .АРЧУУЛАХ НЬ БАЙТУГАЙ САМРУУЛАНА.
2020-04-10
bilegee:
Энэ залуугийн нэрийг цээжилж авья даа. АН д ийм бодолтой хүн их байдаг байх . Сонгууль болвол бүгд хэрчигдэнэ гэдэг нь хэн ч мэдэж байна.
2020-04-10
Очир:
Суудал авч чадахгүй. Эрдэнэ АН ын дарга байгаа цагт...
2020-04-10
АН 10 ХҮРЭХГҮЙ СУУДАЛ АВНА АА
2020-04-10
ЮУН 10 , 1-2 СУУДАЛ АВБАЛ ИХ ЮМ
үнэн ярьжээ
2020-04-10
ААК:
ҮНЭН ҮГТЭЙ ЗАЛУУ БАЙНА. ИЙМ БОДОЛТОЙ ЗАЛУУЧУУД ХЭЗЭЭ УЛС ТӨРД ГАРЧ ИРЭХ ЮМ БОЛОО, ИЙМ НЭР ЦЭВЭР, СЭТГЭЛ ЦЭВЭР ЗАЛУУЧУУДАА ГАРГАМААР БАЙНА. ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ҮЕ ДОТРООС НЭГ Л ХҮН ЭНЭ ЗАЛУУЧУУДАД ЗӨВЛӨӨД БАЙЖ БОЛОХЫГ ОЛОН ЖИЛ ХҮМҮҮС ЯРЬЖ ИРЛЭЭ, ТЭР БОЛ Р.АМАРЖАРГАЛ, ЗА ТЭГЭЭД БОЛОО, АН БОЛ ОДОО Л ЗАЛУУЧУУДДАА НАМЫН ДАРГААС АВАХУУЛААД ГАРГААД ИРЭХ ЦАГ БОЛСОН ШҮҮ,,,ОДОО АРД ТҮМЭН БОЛ ЧАС ХИЙСЭН ХҮНИЙГ Л СОНГОНО ШҮҮ,,, АМЖИЛТ,,,
2020-04-10
харин АН МАНх илүү суудал авна шүү АН засаг барьж байхад татвар бууж байснаас МАНний үе шиг өсөж байгаагүй өр зээлийн хувьд аль аль нь тавьлаа Санхүүжилтээ өгч чадахгүй хорхоонууд л хамынхаа эсрэг түгжил зан гаргаж байгаа АН МАН шиг гадаадын санхүүжилт болон төрөөс хуссан мөнгө үгүй болохоор санхүү авч байгааг ойлгохгүй энэ мэт малууд л ийм юм ярина
2020-04-10
харин АН МАНх илүү суудал авна шүү АН засаг барьж байхад татвар бууж байснаас МАНний үе шиг өсөж байгаагүй өр зээлийн хувьд аль аль нь тавьлаа Санхүүжилтээ өгч чадахгүй хорхоонууд л хамынхаа эсрэг түгжил зан гаргаж байгаа АН МАН шиг гадаадын санхүүжилт болон төрөөс хуссан мөнгө үгүй болохоор санхүү авч байгааг ойлгохгүй энэ мэт малууд л ийм юм ярина
2020-04-10
Яааг үнэн хэлчихлээ. Эрдэнэ, Зи 2тойгоор сонгуульд ороод үсгүй арчуулна.тэр дэдүүд нь дан Элбэгийн хүмүүс.
2020-04-10
todorhoi o
2020-04-10
ganaa:
mash unen heljee
2020-04-10
15 bish 2suudal avna
2020-04-10
Үнэн шүү
2020-04-10
Зах даа бараг л ялчих байх шүү. МАН ын рейтинг өндөр бсан боловч вирус зөөвөрлөж оруулж ирээд навс унасан. Вирусгүй байхад яагаа ч үгүй карентилж хилээ хаасан боловч өвчин оруулж ирсэнд нь хүмүүс маш их дургүй бна лээ.
2020-04-10
зөв л ярилаа