ЭМЯ: Монголоос БНСУ-д очсон таван хүнээс COVID-19 илэрсэн гэдэг ташаа мэдээлэл
2020-04-09

 

БНСУ-д очсон манай улсын 5 иргэнээс коронавирусийн халдвар гарсан гэх мэдээлэл нийгмийн сүлжээгээр тархсан.

 

Энэ нь ташаа мэдээлэл болохыг Эрүүл мэндийн яамнаас мэдэгдэж байна.

 

Өнөөдрийг хүртэл эх орондоо амьдарч байгаа иргэдийн дунд коронавирусийн халдвар гараагүй бөгөөд гаднаас зөөвөрлөгдөн ирсэн 12 тохиолдол Халдварт өвчин судлалын үндэсний төвд эмчлэгдэж байна.

 

Худал хуурмаг мэдээлэл тарааж иргэдийг айдаст хүйдэст автуулахгүй байхыг анхааруулъя. Энэ нь дархлаа сулруулах уршигтай.

 

Эрүүл мэндийн яам

Shuud.mn
Сонин хачин
irgen:
yamar ergyy soliotoi um iim medee taraadag bainaa
2020-04-09