Шанхай хэвийн амьдралдаа аажмаар шилжиж байна
2020-04-10

Хятадын томоохон хотуудын нэг болох Шанхай ерөнхий боловсролын болон их, дээд сургуулиудын үйл ажиллагааг аажмаар сэргээж эхэлсэн талаар Синхуа агентлаг мэдээллээ.

 

Их дээд сургуулиуд, коллеж, дунд мэргэжлийн боловсролын сургуулиуд дөрөвдүгээр сарын 27 гэхэд үйл ажиллагаагаа сэргээх ёстой аж. Сургалтын үйл ажиллагааг сэргээх тодорхой хугацааг хотын эрх баригчид боловсролын байгууллагуудтай зөвшилцөн тогтооно гэж Шанхайн эрүүл мэндийн комиссын захирал Лу Цзин мэдэгджээ.

 

Синхуа агентлагийн мэдээлснээр, Шанхай хотын бүхий л дунд сургуулиуд тавдугаар сарын зургаан гэхэд нээгдэхэд бэлэн болох ёстой бөгөөд гэхдээ тухайн үеийн тахлын нөхцөл байдлаас шалтгаалан энэ шийдвэрт өөрчлөлт орж болзошгүй аж. 

 

Энд дуулгахад, дөрөвдүгээр сарын есний байдлаар энэ хотод COVID-19 вирусийн халдварын зөөвөрлөгдсөн тохиолдол есөөр нэмэгдсэн юм. Ингэснээр энэ хотод зөөвөрлөгдөн орж ирсэн халдварын тохиолдол 213-д хүрсэн байна. 

 

Өнгөрсөн лхагва гаригт 11 өвчтөн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд энэ өдөр Шанхай хотод халдварын тохиолдол нэмж бүртгэгдээгүй гэнэ. 

 

Цар тахал дэгдсэнээс хойш Шанхай хотод нийтдээ 339 халдварын тохиолдол бүртгэгдэж долоон хүн нас баржээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Сайхан юм аа .
2020-04-11