Трампын хэвлэлийн хуралд оролцох сэтгүүлчид COVID-19 сорил өгнө
2020-04-10

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хэвлэлийн хуралд оролцох олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөгчдийг COVID-19 вирус илрүүлэх түргэн оношлуураар шалгана гэж Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлснийг ВВС дамжууллаа. 

 

"Сэтгүүлчдийг хэвлэлийн хурал бүрийн өмнө COVID-19 вирусийг илрүүлэх түргэн оношлуураар шалгах болсон тухай Цагаан ордон болон энэ ордны сурвалжлагчдын холбоо мэдэгдэж байна" хэмээн мэдэгдэлд өгүүлжээ.

 

Оношилгооны үр дүнг хэвлэлийн бага хурал эхлэхээс өмнө сэтгүүлчдэд өгөх аж.

 

Энд дуулгахад, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон дэд Ерөнхийлөгч Майкл Пенс нартай ойрхон ажиллах хүн бүрийг вирусийн оношлуураар шалгахаар төлөвлөж байгаа тухай өмнө нь Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жадд Дир мэдэгдэж байлаа. Энэ ажлын хүрээнд сэтгүүлчдийг оношлохоор болсны дээр Америкийн Ерөнхийлөгчийн хэвлэлийн хуралд оролцох сэтгүүлчдийг нэг нэгнээсээ зайтай суух журам гаргажээ.

 

Энд дуулгахад, Жон Хопкинсийн их сургуулийн дөрөвдүгээр сарын есний өдрийн мэдээллээр АНУ-д COVID-19 вирусийн улмаас нас барсан хүний тоо 14 817 болсноор тус улс нас баралтын тоогоор дэлхийд хоёрдугаарт бичигдэж байна. Нас баралтын тоогоор хамгийн их байгаа улс нь Итали бөгөөд энэ улсад  17 669 хүн нас барсан бол Испанид 17 792 хүн нас барснаар энэ таагүй үзүүлэлтээр олон улсад гуравдугаарт бичигдэж байгаа юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин