ВИДЕО: Төр эзэнтэй байх нөхцөлийг бүрдүүллээ
2020-04-10

УИХ-ын чуулганаар Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулан баталсан. Үүнтэй холбогдуулан хууль санаачлагач Д.Лүндээжанцан мэдээлэл хийлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

Тэрбээр: 

 

-УИХ-ын хуралдааныг хялбаршуулсан болон цахимаар явуулах дэгийг баталж байгаа юм. Дэлхийн олон улс оронд цар тахал гарсантай холбоотойгоор цахимаар хуралдаж байна. Хаврын чуулганаар коронавирус гарсантай холбогдуулан улс орон бэлэн байдалд шилжсэн энэ үед дэгийн хуульд яаралтай өөрчлөлт оруулах шаардлагатай болсон. Миний бие УИХ-ын дэгийн болон Хууль тогтоомжийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг санаачилсан. УИХ хэлэлцэн баталлаа.

 

Мөн Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлттэй холбогдуулан холбогдох хуулиудыг батална. Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсвийн хүрээний мэдэгдэл зэрэг хаврын чуулганаар зайлшгүй хэлэлцэх нөхцөл бүрдлээ. Маш их эрсдэл байгаа. 76 гишүүнтэй парламентын хэдэн гишүүн тусгаарлагдахад л парламент хуралдахад хэцүү болно. Тийм  учраас ҮАБЗ, Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ ямар ч үед ажиллаж байхад энэ хууль чиглэгдсэн. 

 

Онцгой нөхцөлд, дайны, гамшгийн байдал, өндөржүүлсэн зэрэгт шилжсэн нөхцөлд УИХ-ын чуулганы хуралдааныг саадгүй явуулахад энэ өөрчлөлт чиглэсэн. Бүх зүйл цахимаар явагдана гэсэн үг. 

 

Хуралдаан даргалагч, ажлын хэсэг хуралдааныг зохион байгуулахдаа Төрийн ордон дахь танхимуудад хуваагдана. УИХ-ын танхимд даргын дэргэдэх зөвлөлийн гишүүд, нам эвслийн дарга, байнгын хороодын дарга нар сууна. Бусад нь Үндсэн хуулийн, Чингисийн, жанжин Сүхбаатарын танхимд хуралдана. Зарим нөхцөлд өрөө өрөөнөөсөө, хаана байгаа газраасаа хуралдаанд оролцоно. 

 

Онцгой нөхцөл гэдгийг Засгийн газар тогтооно гэдэг заалтыг хуульд оруулж өгсөн. Мөн нэгэнт дэгийг тогтоож байгаа учраас цагтаа ирцэд орно. Хэрвээ цагтаа ирцэд ороогүй бол тухайн асуудлаар үг хэлэх эрхийг хасна. Мөн гишүүдийн үг хэлэх хугацааг богиносгосон. Асуулт асуух хугацааг хоёр, үг, санал хэлэх хугацааг гурван минут болсон. Мөн нам, эвсэл саналаа нэгтгэн илэрхийлж болно. Хэрвээ УИХ Төрийн ордонд хөл хорио тогтоож, хуралдаж чадахгүй бол байршлыг өөрчлөн хуралдаж болно гэсэн заалт орсон. Ирэх долоо хоногоос энэ дэгээрээ явна. Техник хэрэгслийн бэлэн байдлыг хангасан. Саналыг цахим болон гар өргөж хураана. Нууц санал хураалтыг бичгээр авна. Онцгой нөхцөлийн үед хаалттай хуралдааныг тусгайлсан хуулиар зохицуулна. Ингэснээр төр эзэнтэй байх нөхцөлийг бүрдүүлж өглөө хэмээн мэдээлэв. 

 

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотой дагалдах хуулийн төслүүд өргөн баригдсан уу?

 

-Дэгийн хуулийн төслийг өргөн барихад бэлэн болоод байгаа. Засгийн газрын, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуулийн төсөл ирэх 7 хоногт өргөн баригдана. Хууль тогтоомжийн хуульд Үндсэн хуульд өөрчлөлт орохтой холбоотой хуулиудын жагсаалт гаргасан. Бид хаврын чуулганаар хэлэлцэн батална. Ер нь ямар дэгтэй хуралдаанаа явуулахаа шинэ УИХ нь шийддэг. 

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Хуцалгүй далд ор:
Далд ор
2020-04-10