COVID-19: Буриадад халдвар авсан хүний тоо 61 болжээ
2020-04-10

 

Буриадад СOVID-19 вирусийн халдвар авсан хүний тоо өнгөрсөн хоногт нэгээр нэмэгдэж, нийт 61 болсон талаар тус улсын  шуурхай штаб мэдээлснийг Regnum агентлаг дамжууллаа. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, эдгэрч, эмнэлгээс гарсан хүний тоо гурваар нэмэгдэж, нийт 12 хүн эдгэрсэн байна. Харин 47 хүн эмнэлэгт эмчлүүлж байгаа аж.

 

"Өнөөдрийн байдлаар хавьтагчдын тоо 2433 болсон. Бүгдээс нь лабораторийн шинжилгээ авсан" хэмээн Буриадын шуурхай штаб мэдээлжээ.

 

Шуурхай штабын мэдээлснээр, 13 хүн халдварын сэжигтэй байгаа бөгөөд тэдний шинжилгээг Эрхүү хот дахь Сибирь, Алс дорнодын тахлын эсрэг эрдэм шинжилгээний хүрээлэн рүү илгээсэн байна.

 

Буриад улсад халдвар авсан хүмүүсийн дунд 12 хүүхэд байгаа, тэдний биеийн байдал тогтвортой байгаа бол насанд хүрсэн зургаан өвчтөн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
яанаа явж өглөө дөө.
2020-04-10