COVID-19: Хамгийн хүчирхэг хамгаалалт бол зайнаас харилцах
2020-04-10

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.04.10/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

 

 

Дэлхий дахины нөхцөл байдал:

 

Испани улсад зарласан онц байдлын хугацааг дөрөвдүгээр сарын 26-ны өдрийг хүртэл сунгажээ. Энэ бямба гарагаас Куба улсад нийтийн тээвэр, такси үйлчилгээг бүрэн зогсоох шийдвэр гаргасан байна. АНУ-д өнөөдрийн байдлаар 14 муж улсад хичээлийн жилийг дуустал танхимын хичээлийг эхлүүлэхгүй байх шийдвэрийг гаргажээ. Тус улсын мдээллээр шинэ төрлийн COVID-19 халдварын эсрэг вакцин гаргаж авах хүртэл хүн амыг халдвараас хамгаалах  хамгийн хүчирхэг хамгаалалт бол хүмүүс хоорондоо зайнаас харилцах гэдгийг онцолсон байна. Италийн Мелан хотын эрдэмтэн судлаачид COVID-19 вирусээр өвчилсөн хүмүүс 3 саяыг давсан. Нас баралт одоогийн байгаа тооноос гурав дахин илүү байгаа гэдгийг хэлжээ. 

 

Монгол Улсын нөхцөл байдал:

 

ХӨСҮТ болон Монгол улсад дөрөвдүгээр сарын 9-ний өдөр сэижгтэй тохиолдол бүртгэгдээгүй байна. Тус төвөөс өчигдөр нийт 121 хүнд COVID-19 вирусийн шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. Үүнд Замын-Үүдэд тусгаарлагдсан сэжигтэй нэг тохиолдол, Сэлэнгэаймагт батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын хүмүүсийн шинжилгээ багтаж байгаа аж.  Мөн Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгцоор ирсэн 83 хүний шинжилгээ, тандалтаар шинжилгээ  хийсэн 33 хүнд вирус илрээгүй байна. Өнөөдрийн хувьд ХӨСҮТ-д 206 хүн хянагдаж эмчлэгдэж байгаа юм. 

Shuud.mn
Сонин хачин
irgen:
zainaas masktaigaa harizaa taivshraad baigaa umuu mongolchuud mini niitiin teevriin joloo ch naraa hamgaalj zaitai uya tatah hamgaaalalt hiih heregtei , anglid 50iad niitiin teevriin jolooch nas baraad baigaa shyy
2020-04-10
shono Bimbatsogt changa yarigch asaay orhiod yaria hothon dayar sonsogdson. -Tsolmonjargal chi ih hoorhon shdee. anh bid bulgani songuulid yaby baihada taniltsaad ee bas ebgui abdag baiyee.odoo bodhod manai angiihan namaig hodoonii baas geed ih basdag baisan.bi ih huraliin gishuun bolod saihan ajilgui bolgoson shdee. -nuguu duuchin Ariunaag manai jolooch Anhbaatar saihan orondoo oruulsan daa ee bas ebgui shouday baisan daa. daraa jil nam garbal chi ardchilsan zaluusd nariin bolohgui yu. aliin bolgon chimedtserend tsai zoohiin. -mergejiliin hinaltad ded said baihdaa baas abgai Tushigt saihan hisaad torguli tabial ebgui absan shuu.bas nogoo bayan cheny baasa idsen haahha bi chin hen bilee. hobdiin Bimbar shuu. -tsolmon. chi aihgui bainu tushig chamaig bits darchihbal bi chin hende tebruulne.nogoo tender saihan budilsan bi tegeed chimeegui mongoo ureed duusan. odo olohgui baihaa. chinii gishuun gedeg bas mundag ariin haalga shu.
2020-04-10