ВИДЕО: Эерэг гарсан гурван сорьцыг ариутгаж байна
2020-04-10

 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагаас “COVID-19” халдвараас сэргийлэх, эрсдлийг бууруулахаар авч хэрэгжүүлж байгаа хяналт шалгалтын талаар мэдээллээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Тус газраас 500 улсын байцаагч, дүүргүүдэд  24 цагаар нийслэлийн Засаг даргын захирамжын хэрэгжилтэнд хяналт тавиад ажиллаж байна. Нийт   7976  газар аж ахуй нэгжид халвдаргүйжүүлэх ажил хийхэд хяналт тавьжээ.  

 

Шалгалтын хүрээнд 50 м хүртэлх газрын хог хаягдлаа цэвэрлэх, хогийн сав цэг нь шаардлаага хангахгүй байгаа 16 аж ахуй нэгжид 7,9 төгрөгний торгууль ноогдуулж, зөрчлийг арилгуулсан байна. Гудамж талбайд нус цэр шүлс, хог хаягдлаа хаяхгүй байхад анхаарч,, 61 иргэн 3 сая нэг зуун 60 мянган төгрөгөөр торгожээ.   Мөн нийтийн тээврийн 10 автобус компанид хяналт шалгалт хийж ажилласан байна.

 

Хүнсний аюулгүй байдал хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч н.Оюунбилэг:

 

-Согтууруулах ундаа болон тусгай зөвшөрөлтэй үйлчилгээ эрхэлдэг газруудын цагийн хуваарийн мөрдөлтөнд хяналт тавьж ажиллалаа. Үүнд,,  1799 баар, 1503 ресторан, 346 кафе, 649 хүнсний дэлгүүрүүд, нийт 4289 аж ахуй нэгж байгууллагууд хамрагдсан. Цагийн хуваарь хэтрүүлсэн,  стандарт, эрүүл ахуйн шаардлага хангаагүй, төрийн албан хаагчийн хууль ёсны албан шаардлага биелүүлээгүй зэрэг нийтлэг зөрчил гарсан байна. Зөрчил гаргасан аж ахуйн нэгжүүдэд 14 сая 270 мянган төгрөгний торгууль шийтгэлүүдийг ноогдуулсан. Зөрчлийг арилгах тал дээр  аж ахуй нэгжүүд дотоод хяналтын үйл ажиллаагаа сайжруулах хэрэгтэй байна. Сүүлийн үед хугацаа хэтэрсэн,  гарал үүсэл мэдэгдэхгүй бараа бүтээгдэхүүн борлуулах зөрчил илэрч байна.

 

Экспорт, импорт хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Гэрэлт-Од :

 

-УОК, мэргэжлийн хяналтын газраас өгсөн үүрэг даалгаврын дагуу гуравдугаар сарын 19-өөс эхлэн нийт 38 улсын байдлаар 24 цагийн горимд шилжин ачаа бараанд хяналт тавьж ажиллаж байна. Нийт импортоор ирсэн бараа бүтээгдэхүүний тоо хэмжээг авч үзвэл 9сая зургаан зуун 29 ширхэг бараа бүтээгдэхүүн, 4206 тонн хүнсний бүтээгдэхүүн, 131,1 тонн эм эмнэлгийн хэрэгсэл. 117 тонн химийн бодис замын үүд боомтоос 1445 тээврийн хэрэгсэл тээвэрлэгдэн ирсэн байна.

 

Алтанбулаг боомтод нийт 337 автомашины 378 жолоочид хяналт шалгалт хийж ажилласан. Бүртгэлжүүлэх, тусгаарлах, хамгаалах зэрэг ажлууд  хийж байна. Автомашинуудад ариутгаж, 183 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээс дээж авч  шинжилгээнд хамруулсан. Шинжилгээгээр гурван сорьц эерэг гарсан. Үүнийг давтан шинжилгээнд хамруулж, ариутгал хийж байна. ОХУ-аас импортолсон 266 кг алимны дээжинд дотоодын хорио цээртэй хортон шавьж , алимны хачиг, хачигны өндөг зургаан ширхэг илэрсэн.

 

 Нийт Алтанбулаг боомтоос 103 монгол жолооч ирсэн. 78 жолоочийг тусгаарлан ажиллаж байна гэв.

Г. Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
Санамж:
3 нь эерэг гэж юу гэсэн үг юм!Сайхан гэсэн үг юм уу? Та нар наанаа судлаад ямар зүү яаж заах нь хамаагүй ойлгож байна уу? хүмүүст халдвартай,эсвэл халдваргүй гэж хэлэхгүй бол наад үгэнд чинь төөрөөд байна! Сүүлдээ та нар төөрнө
2020-04-13
ямар бүтээгдэхүүн эерэг гарсан юм бэ тэрийгээ хэлээчээ
2020-04-13
Тахир дутуу хүүхэд их төрж байна. Юуных вэ. бэлгийн замын өвчин их байна гэж байна. Мансуурдаг хүмүүс хүүхдүүд олширсон. Аюулгүй байдлын талаар хүүхэд байхад нь хүчээр заахгүй бол насанд хүрэгсэд тэнэг мангар бусдын нөлөөнд амархан хүмүүс байна
2020-04-11
нэр:
одоо зусланлуугаа их явж байна. хусны хачиг гэж аюултай юм байгаа шүү. үр хүүхдээ сайн хамгаалах хэрэгтэй.
2020-04-11
irgen:
hachig yag ingej teeverlej orj irdeg baina , syyliin yed hachignii haldvar gej ih yarih bolson ug ni mongold arai ih haldvar avtal yarigddaggui baisan chin
2020-04-10