Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсын хөгжлийн бодлого саланги байна
2020-04-10

 

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Үдээс өмнө хуралдаанаар "Алсын хараа -2050" тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авсан юм. Гишүүн Ц.Цогзолмаа "Төрийн бодлогын залгамж чанар гэдэг маш чухал ач холбогдолтой. Төлөвлөгөөг боловсруулахдаа ямар тооцоо судалгаа хийсэн бэ", гишүүн Д.Тогтохсүрэн "Томоохон баримт бичиг болжээ. Нэг л зүйлд санаа зовж байна. Бид томоохон баримт бичиг гаргадаг. Өмнөх парламентын баримт бичгээ дараагийн парламент нь үгүйсгэх вий. Бодлогын томоохон баримт бичгийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Хууль санаачлагчаас гурван зүйлийг тодруулъя. Нэгд, хүн амын амьжиргааны түвшний асуудал байна. Коронавируситэй холбоотойгоор би ядуурлын түвшин нэмэгдэнэ гэж бодож байна. Ажилгүйдлийг бууруулахын тулд хичнээн ажлын байр бий болгох вэ? Хөдөлмөрийн зах зээл дээр эрэлт, нийлүүлэлт буурсан. Монголд ажиллах хүч их байна. Хоёрдугаарт, нийслэлийн төвлөрлийг хэрхэн сааруулахаар тусгасан бэ? Гуравдугаарт, Монгол Улсын гадаргуугийн усыг ашиглах асуудлыг хэрхэн тусгаж оруулав? гэсэн асуулт тавьж байлаа.

 

 

Үүнд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:

 

-30 жилийг дүгнэхийн тулд бид олон улсын байгууллагууд, эрдэмтэн судлаачидтай олон удаа уулзалт хийсэн. ЖАЙКА зэрэг байгууллагад засгийн газрын зүгээс талархал илэрхийлэх нь зүйтэй. Өнгөрсөн 30 жилд засаглал тогтворгүй байсан хэрээр төрийн бодлого тогтворжоогүй. Эдийн засаг ч тогтворжиж чадаагүй. Эндээс эдийн засгийг хоёр дахин тэлэх нь зөв гэж үзсэн. Хоёрдугаарт, импортлогчоос экспортлогч болох томоохон зорилт дэвшүүлсэн. Хөдөлмөрийн бүтээмжийг хэрхэн дээшлүүлэх вэ зэрэг асуудлыг анхаарсан. гжлийн хөтөлбөрийг боловсруулах явцад Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт орж ирсэн нь чухал байлаа. Хөгжлийн бодлогыг хуульчилна. Монгол Улсын хөгжлийн бодлого 567 саланги байна. Түүнийг нэг ном дээр төвлөрүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Нийслэл Улаанбаатар хоттой дүйцэхүйц газар хаана байхыг бид бас хэлэлцсэн гэсэн хариулт өгөв. 

 

Гишүүд дээрх тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм. 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
50 jil ; 5 jil:
50 bish, 5 jiliin hugjiliin bodlogo baidag ajee!!!
2020-04-12
Банкны системийн мөлжигчид ГАЙ болох гэж оролдоно.
2020-04-11
Япон бол үндсэрхэг хүмүүс монголыг яасан ч хөгуүүлэхгүй хорлоно
2020-04-11
Тогтвортой хөгжилд:
Тогтвортой хөгжилд 2041 онд эхний улс хүрэх юм байна. Хамгийн сүүлчийн улс 2141 онд хүрэх гэнэ. Манай улс хэзээ ....
2020-04-11
иргэн:
Төрийн бодлогын залгамж халаа маш чухал. Дараагийн засгийн газар нь өмнөх засгийн газрын бодлогыг үргэлжлүүлэд аваад явдаг тогтолцоо эрх зүйн орчин хэрэгтэй байна.Засаг солигдоход дутуу барьсан барилга зам харгуй үлдэж байна. үргэлжлүүлээд хийхгүй 4 жил болж байна. Нам харгалзахгүй улсын ажил явдаг баймаар байна. үр дүнд нь бид хохирч байна
2020-04-11
агаарын бохирдол:
Утаатай бохир агаар дотор олон жил болсон хүний ой санамж ухаан мууддаг гэдэг үнэн . Тиймээс хөгжлийн биш, өөр буруу төлөвлөгөө хийгээд үр дүн нь бүх төрлийн ядуурал бүр оюуны ядуурал үүсээд байх шигээ. Нэгийг бодох цаг болжээ.
2020-04-11
Хөгжил ба сүйрэл:
Манайд хөгжлийн бодлого хөтөлбөр олон гаргасан байна. Харамсалтай нь үр дүн нь хөгжил БИШ, АЖИЛГҮЙДЭЛ, ЯДУУРАЛ, АРХИДАЛТ,МАЛЫН ХУЛГАЙ, АВИЛГА л байх ЮМ. Гадаадын нэг иргэн үүнийг их гайхаж байдгаа бичсэн байх юм.
2020-04-11
2 чухал асуудал байна:
Нийслэлийн төвлөрөл сааруулах, гадаргуугийн ус ашиглалт гэсэн нэн чухал асуулт тавьжээ. Мөн короновирусээс үүдэх ядуурал сүйрэл.
2020-04-11
Зочин:
МӨРӨӨДӨХӨД ЯМАР МӨНГӨ ТӨЛӨХ БИШ ДЭЭ...
2020-04-11
dogi:
Tuiliin mus hailj bn .gadaadiin erdemted yahaa medehgui sudalgaa yvuulj bn . herev onovchtoi shiidel garahgui bl ih l ayultai tulah geed bgaa ym bishuu? Tehed ta butsah ehnert unee tugal niileh hamaagui gedeg shig iim ymaar oroldoj suuhaar oiriin jiluuded boditoi hiij chadah zuildee anhaarmaar bn shuu!!!
2020-04-10
Худалч Оюун-Эрдэнэ хөгжлийн бодлого тодорхойлно гэж юу байхав:
Салбар салбарын оллон эрдэмтэд мэдээгүй л байна гэсэн. Шоу.
2020-04-10
Тэнэг хүмүүст Зориулсан хөтөлбөр:
2050 онд хийнэ гэсэн Залилан Маягийн хөтөлбөрийг хараад Монголчууд шуураад Саналаа өгнө гнэ. Өнөө маргаашийн хийж байгаа ажил нь Бүтэшгүй байхад, Хулхи хөтөлбөрөөр санал авнаа гж
2020-04-10
Baasnii chini bodlogo
2020-04-10
энэ өвчитөөтатаачээ
2020-04-10
үнэн тэнэг дарган мулгуу байна даа. 50 жил ийм хогнуудыг гаргахгүй юмсан. алсыг хараагаа тэврээд зайл 4 жилээ харж чадахгүй унаж хэвтэж.
2020-04-10
Зочин:
Попдоод болиоч 5,5жилээр төлөвлөж явдаг байсан юүн50жил 30жил.4жилд юм өөрчлөгдөж байна
2020-04-10
Зуузай:
Хүүхээд цаан чинь дэлхийгээрээ 3 сарын дараа яахыг мэдэхгүй байгаа юм биш үү?Ийм цаг үед чи 30 жилийн юм яариад байх .Арай мэдрэмжгүй байгаам биш үү Наадхаа хийсэн бол цааш тавиад цаг сайжрахлээр хэлэлцэнэ биз Одоо бол тахалын голомтгүй байх талаар Засгйн газар зөв ажиллаж байна уу Ойрын 3сард яавал ддэр вэ ? Гэдэг нь чухал бана
2020-04-10