ШУУД: Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг зургаан сараар хойшлуулж байна

УИХ-ын дарга Г.Занданшатар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Тэрбээр:
-Энэ долоо хоногт УИХ хаврын чуулганаа нээж, хамгийн эхэнд ард иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах асуудлаар тусгай дэгээр хэлэлцлээ. Засгийн газрын өргөн барьсан 7 багц арга хэмжээг хэлэлцэн баталлаа. Цар тахал гарснаас хойш эдийн засгийн тогтвортой байдлыг_ хамгаалах чиглэлээр УИХ-аас гишүүн Ж.Ганбаатараас ахлуулсан ажлын хэсэг байгуулж ажилласан. 11 нэмэлт арга хэмжээ авахаар ажиллаж байна.
Өнгөрсөн гурван сарын хугацаанд зээлийн хүүд тодорхой хөнгөлөлт үзүүлж ажиллана. Тусгай нөхцөлөөр ипотекийн зээл олгох асуудлыг үргэлжлүүлнэ. Төрөөс олгож байгаа ипотекийн зээлийн хүүгийн төлөлтийг гурван сараар хойшлуулж сунгахаар болсон. Үүнийг дахин гурван сараар сунгаж байна. Эцэст нь мөнгө хүүлэлтийг зогсооно.
Энэ бүхнийг хэрэгжүүлэх зорилгоор Цар тахлын эсрэг хуулийн төслийг боловсруулаад Засгийн газраас санал авахаар хүргүүлж байна. Хөрөнгө оруулалтыг ач холбогдлоор нь эрэмбэлээд төсвийн тодотгол хийхийг Засгийн газарт чиглэл өгч байна. Төрийн байгууллагууд цар тахлын нөхцөл байдалд тохируулж ажиллахыг үүрэг болголоо хэмээгээд сэтгүүлчдийн асуултад хариулав.
-200 мянган төгрөгийг ажилтнуудад өгөх үү, аж ахуйн нэгжүүдэд өгөх үү?
Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн:
-Засгийн газрын шийдвэрээ үйл ажиллагаа нь зогссон аж ахуйн нэгжид 200 мянган төгрөгийг олгоно. Үүн дээр үйл ажиллагаа нь доголдсон ч ажлын байраа хадгалж байгаа аж ахуйн нэгжид 200 мянган төгрөгийг өгнө.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ