COVID-19: Москвад 350 хүн эдгэрчээ
2020-04-10

Сүүлийн нэг хоногт Москвад 37 өвчтөн эдгэрснээр нийтдээ 350 хүн эдгэрч эмнэлгээс гарсан гэж Москва хотын орлогч дарга Анастасия Ракова мэдэгдсэнийг "Вести" дамжууллаа. 

 

Олон хүн эдгэрч байгаа ч үүнтэй зэрэгцэн халдварын тохиолдлууд олноор нэмэгдэж байгаа нь өвчнй оргил үе ирээгүйг харуулж байна гэж өмнө нь ОХУ-ын нийслэл Москва хотын дарга Сергей Собянин мэдэгдэж байв. 

 

Нөхцөл байдал хүнд байгаа тул шаардлагатай бүх арга хэмжээг 100 хувь авах шаардлагатай гэж тэрбээр мэдэгдсэн бөгөөд вирусийг оношлох, хотын эрүүл мэндийн системийг бэлтгэх, өөрийгөө тусгаарлах горимыг мөрдөхөд хяналт тавихын чухлыг онцолсон байна. Москва хотын өмнө ноцтой сорил тулгараад байгаа тул үүнд бэлтгэх ёстой гэж Собянин мэдэгджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин