Голын эрэг дээр тоглож байгаад алга болсон хүүг эрэн хайж байна
4-10
Гэрэл зургийг MPA.mn

 

Булган аймгийн Сэлэнгэ сумын Таримал баг /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 130 км/ 1 дүгээр гудамжинд иргэн Э /4 настай, эрэгтэй/ 03.22-ны өдрийн 17:00 цагийн орчим “Сэлэнгэ” голын эрэг дээр тоглож байгаад сураггүй алга болжээ.

 

Хүү голын усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг 2020.03.22-ны өдрийн 22:55 цагт хүлээн авч эрэн хайх ажиллагааг гуравдугаар 23-25-ны өдрүүдэд зохион байгуулж, цагийн нөхцөл байдлаас шалтгаалж түр зогсоогоод байсан. Эрэн хайх ажиллагааг дахин зохион байгуулах тухай орон нутгийн удирдлага болон, ар гэрийн хүсэлтийг үндэслэн Онцгой байдлын ерөнхий газрын даргын шийдвэрээр 04.09-ний өдөр дахин эхлүүлжээ.

 

Тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Ш.Баасандоржоор ахлуулсан Онцгой байдлын газрын 2 алба хаагч, Эрэн хайх, аврах салбарын 5 алба хаагч, 1 эрэлч нохой, 1 автомашин, Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автомашин, Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Ууганбаяраар ахлуулсан орон нутгийн 20 хүн, 4 автомашин, нийт 31 хүн, 1 эрэлч нохой, 6 автомашинтайгаар 04.09-ний өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. 04.09-ний өдрийн байдлаар Таримал багийн “Урд салаа" гэдэг газраас “Шивэрт" гэдэг газар хүртэл Сэлэнгэ голын эрэг дагуу 3.5 км-т явганаар самналт хийж, 800 метрт завиар урсаж, 4 метрийн гүнд 3 удаагийн шумбалтыг хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул 20:00 цагт эрэн хайх ажиллагааг түр зогсоосон байна.

 

Өнөөдөр 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.

Shuud.mn
Сонин хачин
irgen:
harj handah hyn baihgui gej baimaargui um, yr hyyheddee anhaaral tavihgui yugaa hiij baidag hymyys ve
2020-04-11