COVID-19: Буриадад халдвар авсан хүний тоо эрс өсчээ

img

Буриадад дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн байдлаар COVID-19 вирусийн халдвар авсан нь лабораториор батлагдсан тохиолдол 73 болж нэмэгдсэн талаар тус улсын Эрүүл мэндийн яам мэдээллээ. 

 

Халдвар авсан хүмүүсийн 14 нь эмчилгээгээ дуусган, эмнэлгээс гарсан бол нэг хүн нас барсан байна. Одоогийн байдлаар 58 өвчтөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байга аж. 

 

Буриадын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, халдвар авсан хүмүүсийн ойрын хавьтлын 2476 хүнээс шинжилгээ авсан бөгөөд дөрвөн хүн халдварын сэжигтэй байгаа гэнэ. Тэдний шинжилгээг Эрхүү дэх Сибирь, Алс Дорнодын тахлын эсрэг эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн рүү илгээжээ. 

 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ZOCHIN:
HAMGIIN IH HETCUU N BURIADAD ILERSEN COVED BOL HYNALTGUI UCHRAAS BARIH YM UGUI.ZUVHUN GERTEE L TUSGAARLAJIIJ L HYNALTAND ORNO. HUMUUS N DURAARAA GADUUR YVAAD BVAL ULAM L HETCUUDENE.MANAIHRUU CH GESEN HOINOOS L ORJ IREH N ILUU MAGADLALTAIDAA...BURIADUUD MONGOLD YAJ BARIJ BGAAGAAS SURALTCAH L HEREGTEI...
2020-04-12
ser:
odoo tend 77 bolson bna
2020-04-12