COVID-19: Манжуур хотод 34 тохиолдол илэрчээ
2020-04-13

Орос, Монгол Улстай хоёр талаараа хиллэдэг Манжуур хотод COVID-19 вирусийн халдварын 34 тохиолдол илэрсэн бөгөөд эдгээр нь бүгд зөөвөрлөгдөн орж ирсэн гэж Синхуа агентлаг мэдээллээ. 

 

Манжуур хотын Эрүүл мэндийн комиссын мэдээлснээр, халдвар авсан бүх хүн хил залгаа ОХУ-аас ирсэн гэнэ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Өвөр Монголд COVID-19 вирусийн халдвар авсан тохиолдол 114 болсон бөгөөд өвчтөнүүдийн 70 хувь нь Манжуураар дамжин Орос улсаас ирсэн хүмүүс аж. 

 

Одоогийн байдлаар хотын эрх баригчид зарим эмнэлгүүдийг халдвар авсан хүмүүс нэмэгдвэл өвчтөнүүдийг олноор нь эмчлэх тусгай байр болгон өөрчлөн тоноглож байгаа юм байна. Мөн 115 хүний бүрэлдэхүүнтэй эмнэлгийн дөрвөн баг Хөлөн Буйраас Манжуурт ирж өввчтөнүүдийг эмчлэхэд зөвлөгөө өгөх зэргээр тусламж үзүүлж байгааг Синхуа дамжууллаа. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин