COVID-19: Монголын иргэн халдварын сэжигтэйгээр Буриадад эмнэлэгт хэвтжээ
2020-04-13

 

Монгол улсын иргэн COVID-19 вирусийн халдварын сэжигтэйгээр Улаан-Үд хотод эмнэлэгт хэвтжээ. 

 

Тодруулбал, Москва-Новосибирск-Улаан-Үд чиглэлийн нислэгийн зорчигч, Монгол улсын иргэн 50 настай эрэгтэйг дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Буриадын "Байкал" олон улсын нисэх буудал дээр ирэх үед нь өндөр халуунтай байсныг илрүүлсэн хэмээн Буриадын Эрүүл мэндийн яам мэдэгдсэн байна. 

 

"Анхан шатны үзлэг хийхэд халуурсан шинж тэмдэгтэй байсан тул улсын халдварын эмнэлэгт хэвтүүлсэн. Улмаар COVID-19 вирус илрүүлэх шинжилгээ хийхэд эхний шинжилгээ сөрөг гарсан" гэж Буриадын Эрүүл мэндийн яам мэдэгджээ. 

 

Тус яамны мэдэгдсэнээр, эмнэлэгт хэвтэж буй Монгол Улсын иргэнд өвчний эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй, цусны ерөнхий шинжилгээнд эмгэг өөрчлөлтгүй, биеийн байдал хэвийн байгаа гэнэ. Давтан шинжилгээг 10 хоногийн дараа авах юм байна.

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Буриад юм чинь арай гайгүй хандах байх
2020-04-13