Ерөнхий сайдын чихэр шиг үг ба Ерөнхийлөгчийн шахалт
2020-04-13

 

Энэ парламентын бүрэн эрхийн хугацаан дахь хамгийн сүүлчийн чуулган өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийлээ.  Төрийн ордонд  хөл хөдөлгөөн нэмэгдэж, үйл явдлууд нэлээд өрнөв.  Үүний хажуугаар сонгуулийн өмнөх монголын улс төр дуулиан, шуугиантай байна.   Ерөнхийлөгч Х.Баттулга сонгуулийг хойшлуулах тухай хатуу байр, суурьтай байгаагаа илэрхийлсэн.  Харин МАН-ын бүлэг, удирдах зөвлөл хойшлуулах шалтгаан нөхцөл үүсээгүй гэв.  Мөн  СЕХ-ны удирдлагууд сонгуулийг хугацаанд нь зохион байгуулахаар бэлтгэл хангагдаж байгаа тухай мэдэгдсэн.  Тэгэхээр коронавирусын нөхцөл байдлаас шалтгаан ээлжит сонгуулийг хойшлуулах эсэх асуудал энэ парламентын нэг чухал сэдэв болно.

 

Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн гуравдугаар сарын 25-нд сонгуулийг хойшлуулах замаар төсөв хэмнэх санал гаргасан байдаг.  Тэгвэл энэ сарын 6-нд  УИХ-ын хаврын чуулганы нээлт дээр энэхүү байр сууриа бататгав.   Тэрээр “Улс төрийн сонгуулийг хойшлуулах зайлшгүй шаардлага үүслээ. Халдварт өвчин гарсан энэ үед олон иргэн цуглуулж, улс төрийн сонгууль явуулах боломж байхгүй гэж харж байна.   Улс төрийн эрх ашгаа дээгүүрт тавих нь эх орноосоо урвасантай адил.  УИХ-ын сонгуулийг хойшлуул”  гэсэн байдаг.  Хэрэв УИХ-ын сонгууль хойшлогдвол энэ парламентын бүрэн эрх сунгагдана.  Үндсэн хуулийн 22.1-т улсын нийт нутаг дэвсгэр буюу зарим хэсгийг хамарсан гэнэтийн аюул тохиолдсон, дайны ба нийтийн эмх замбараагүй байдал үүссэн зэрэг онцгой нөхцлийн улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй бол мөнхүү нөхцөл байдал үүссэнийг арилах хүртэл сонгуулийг хойшлуулж болно” гэж заасан.   Энэ хуулийн заалтаар бол сонгууль хойшлогдвол  коронавирусын нөхцөл байдал намжсаны дараа парламент ээлжит сонгуулийг дахин товлон зарлана.  Одоогоор олон улсад халдварт өвчин хэзээ намжих нь тодорхойгүй байгаа юм.   Тэгэхээр ээлжит сонгууль хойшилбол энэ парламентын бүрэн эрхийн хугацаа дахин зургаан сар, цаашлаад нэг жил үргэлжлэх боломжтой болно гэсэн үг.  Тэгэхээр УИХ-ыг тар хэмээн хэдэнтээ мэдэгдэл хийж байсан Ерөнхийлөгч  Х.Баттулга гэнэт УИХ-ын бүрэн    сунгахаар ярьж эхэлсэн нь анхаарал татаж байна.

 

Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт УИХ-аас коронавирусын үед авах эдийн засгийн арга хэмжээний тогтоолын төслийг баталлаа.  Ерөнхий сайд У.Хүрэлсүх  өнгөрсөн сарын 27-нд мэдэгдэл хийсэн.  Тэрээр дөрөвдүгээр сарын 1-нээс аж ахуйн нэгж, компаниудын ажилтанд төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийг бүрэн чөлөөлөв.  Иргэдийн цалин хөлснөөс авдаг хувь хүний орлогын албан татварыг бүрэн чөлөөлөв.  1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой аж ахуйн нэгжүүдийг орлогын албан татвараас бүрэн чөлөөлөв.  Орлого нь багасаж байгаа ч ажлын байр хадгалж байгаа хувийн байгууллагын ажилтан бүрт 200 мянган төгрөгийн дэмжлэгийг гурван сарын хугацаанд олгоно.  Ноолуур худалдан авах аж ахуйн нэгжүүдэд 300 тэрбум төгрөгийн нэн хөнгөлөлттэй зээл олгоно. Ингэхдээ ноолуурын үнийг 100 мянган төгрөгөөс багасгахгүй байх чиглэлийг баримтална. 18 хүртэлх насны хүүхдэд олгодог 20 мянган төгрөг дээр нэмж 10 мянган төгрөгийг гурван сарын хугацаанд олгоно. Шатахууны үнийг литр тутамд 300-400 төгрөгөөр хямдруулна хэмээсэн.  Ерөнхий сайд  У.Хүрэлсүхийн “чихэр” шиг үгс тухайн өдрөөс эхлээд олон нийтийн дунд хүлээлт үүсгээд байв. Харин өнгөрсөн долоо хоногт парламент эцэслэн баталснаар хэрэгжих боломжтой болж байна.   Гэхдээ зарим нь нийгмийн даатгалын шимтгэлийг чөлөөлөх,  иргэдэд олгох 200 мянган төгрөгт мөн л “босго тавьж” оруулж ирэв.   Түүнчлэн ноолуурын ханш нэмэгдэж, шатахууны үнэ буураагүй байна.  Энэ нь Засгийн газрын тэргүүний үг, үйлдэл хоёр хэрхэн зөрж байгааг хариулж байв.

 

Түүнчлэн удахгүй парламент УИХ-ын гишүүн Б.Батзоригийн чөлөөлөгдөх  хүсэлтийг хэлэлцэнэ.  Тэрээр өнгөрсөн 3-нд УИХ-ын дарга Г.Занданшатар чөлөөгдөх хүсэлтээ өгсөн байна.  Мөн өнгөрсөн баасан гаригт МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, намын дарга У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир нарыг өөрийн хүсэлтээр гишүүний бүрэн эрхээс чөлөөлөгдөх хүсэлтээ өг гэсэн тухай мэдээлэл байна.   ЖДҮХС-гаас хөнгөлөлттэй нөхцлөөр зээл авсан гэх тэдний хэргийг прокурорын байгууллагаас шүүхэд шилжүүлсэн билээ.  Тэгэхээр ЖДҮ-гий хэргээр энэ парламентаас “явах” гишүүн нэгээр дуусахгүй нь бололтой.

Эх сурвалж: Polit.mn

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хүрэлсүх танхимаа мэдэхээ больсон шинж Хүрэлбаатар эздийн засгийн талаа Нямдорж хуулийн талаа мэдээд Манай Сүх хүүгээр Мянгуужингийн үлгэр яриулдаг болсон Хүрэлбаатарын энэ цавчаа хичээн айлыг ядууруулж нус нулимстай холих бол. Ялыг нь Хүрэлсүх үүрэг дээ.
2020-04-13
Хаан:
МАН ХҮРЭЛСҮХИЙН ХОГ ТҮҮСЭН АРД ТҮМЭНДЭЭ АМЬДРАЛД ХҮРЭЭГҮЙ ШИЙДВЭРҮҮД.ГАНЦ Ч ОЛИГТОЙ ЮМ БАЙХГҮЙ АРД ТҮМНИЙГ ЭЛДЭВ ТАТВАР ТӨЛБӨРҮҮДЭЭС ЧӨЛӨӨЛӨӨД Л БОЛЛОО. ӨӨРӨӨ ЭДИЙН ЗАСГИЙН МЭДЛЭГГҮЙ БОЛООД ӨГӨР ДӨРВӨД ХҮРЭЛБААТРЫН ҮГЭЭР ЯВАХ ЮМ ДАА ЧААВААС ХУРДХАН ЗАЙЛЦГАА МАН
2020-04-13
э.р:
ХЭРВЭЭ СОНГУУЛЬ БОЛВОЛ ОРОН НУТАГЫН СОНГУУЛИЙГ НЭГТГЭЭД ХИЙЧИХВЭЛ ЗАРДАЛ ХЭМНЭГДНЭ ДЭЭ ЖИНХНЭЭРЭЭ.. ЭНЭ КОРОНАВИРИС ЧИНЬ НАМАР ХҮРТЭЛ БАЙЖ БАЙВАЛ АЖИЛ СААРСААР Л БАЙХ БОЛНО ..
2020-04-13
Nnnn:
Ene tor virusiig barij chadaj baigaa virus ongortol baival yadan yum be. Herev tegvel MAN iin ner hund l osoh yum daa. Eronhiilogchiin huvid buruu tootsoolmoorgui yum
2020-04-13
Зочин:
Ер нь манай томчууд дандаа ард тумэнээ ялгасан дохуурхсан буруу шийд гаргаад байх юм даа ард тумнээс сонгогддог гэдэгээ сайн ойлгох хэрэгтэй шуу дээ
2020-04-13
Зочин:
Төсөв хэмнэнэ гэхээр төрийн албаны ажил хийдүүлдэг,сул чөлөөтэй орон тоог яавч цомхтгохгүй. Тэхээр яахав хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаа багасгана. Ажилгүйдэл, ядуурал улам бүр нэмэгдэнэ. Ингэж мэдэхийрхэж, хийрхэж буруу сурталчилгаа хийхийн оронд өөрийнхөө хийвэл зохих ажлаа мэддэг, чаддаг бол сайн хийгээд сууж байвал гай болохгүй л болов уу?
2020-04-13
Ундармаа шиинуус үлдэх юм уу
2020-04-13