Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ дөрвөн давхраас үсэрчээ
2020-04-13

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 59 дүгээр байр 9 давхар орон сууцны байрны 4 дүгээр давхрын цонхоор хүн үсэрч 3 давхар өрөгтгөлийн барилгын дээвэр дээр унасан тухай дуудлага энэ сарын 12-ны өдрийн 00:46 цагт Онцгой байдлын албанд иржээ.

 

Дуудлага, мэдээллийн дагуу Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 8 км зам туулан 00:58 цагт очиход тус байрны 169 тоотод оршин суугч иргэн О /21 настай, эрэгтэй/ согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ үсэрсэн байсныг 3 давхар өргөтгөлийн байрны дээвэр дээрээс эсэн мэнд буулгаж тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Shuud.mn
Сонин хачин