COVID-19: Борис Жонсон эмнэлгээс гарчээ
2020-04-13

COVID-19 вирусийн халдвар авч, биеийн байдал нь муудсаны улмаас эмнэлэгт эмчлүүлж байсан Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон эмнэлгээс гарч, Чекерс дэх гэртээ нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байгаа талаар ВВС агентлаг мэдээлжээ. 

 

"Эмч нарын зөвлөснөөр Ерөнхий сайд ажилдаа ойрын хугацаанд орохгүй. Тэрбээр өөрт нь эмнэлгийн тусламж үзүүлсэн Сент-Томас эмнэлгийн бүх ажилтнуудад талархал илэрхийлсэн" хэмээн Ерөнхий сайдын хэвлэлийн алба мэдээлжээ.

 

Энд дуулгахад, 55 настай Борис Жонсон сэхээн амьдруулах тасагт гурав хоносны дараа пүрэв гаригт энгийн тасагт шилжиж байв. Тэрбээр эмнэлэгт хэвтсэнээсээ хойш анх удаа мэдэгдэл хийхдээ эмч нарт талархал илэрхийлж байлаа.

 

"Би эмч нарт туйлын их талархаж байна. Тэдэнд насаараа өртэй боллоо" хэмээн мэдэгдэж байсан юм.

 

Эргэн сануулахад, Британийн Ерөнхий сайд Борис Жонсон дөрөвдүгээр сарын тавны ням гаригт биеийн байдал нь муудсаны улмаас эмнэлэгт хэвтэж байв. Гуравдугаар сарын 27-ны өдөр түүнээс COVID-19 вирусийн халдвар илэрсэн бөгөөд улмаар Даунин-стрит дэх ордондоо өөрийгөө тусгаарлаж байсан юм.

 

Улмаар өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт Жонсоныг уугины үрэвслийн улмаас сэхээн амьдруулах тасагт шилжүүлсэн ч тэрбээр өөрөө амьсгалж чадаж байсан тул хиймэл амьсгалын аппарат залгуулаагүй гэж ВВС мэдээлж байлаа.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Сэхээнд ороогүй байхаа. Эрчимт эмчилгээнд орсон гэж бсан
2020-04-15